ИРАН ИЗРАИЛЫН МӨРГӨЛДӨӨН: ТАЛУУД 12 ХОНОГТ ЯМАР ХОХИРОЛ АМСАВ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран Израил гал зогсооно хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдлийг Ираны тал хүлээн зөвшөөрч 13 хоног үргэлжилсэн мөргөлдөөн дуусгавар болох нь. Дональд Трампын мэдэгдэж байгаагаар талуудын гал зогсоох хэлэлцээ 24 цагийн дараа хэрэгжиж эхэлнэ.
Нийт 12 хоног үргэлжилсэн энэ мөргөлдөөнд Ираны талаас 224 хүн амь үрэгдэж 2,500 орчим хүн шархадсан гэж Ираны эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Гэвч АНУ-ын мэдээлснээр Ираны талаас энэ сарын 22-ны байдлаар 865 хүн амиа алдсаны 215 нь цэргийн албан хаагч, 363 нь энгийн иргэн, 287 нь нэр тодорхойгүй хүмүүс гэв. Харин Израилын талаас 25 хүн амиа алдаж 592 хүн шархдсан байна.
Мөн 12 хоногт Ираны 20 командлагч амиа алджээ. Албан ёсны мэдээллээр, Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Мохаммад Багери , IRGC-ийн командлагч Хоссейн Салами , IRGC-ийн ахлах командлагч Голам Али Рашид, IRGC-ийн командлагч Амир Али Хажизаде, Исламын хувьсгалын хамгаалалтын корпусын нисэх хүчний командлагч Амир Али Хажизаде, мөн Исламын хувьсгалт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангийн удирдагчид Израилын цохилтын улмаас амиа алдсан байна.
Харин эдийн засгийн хувьд Ираны хохирлын хэмжээ 40–53 сая ам.доллараар үнэлэгджээ. Энэ бол урьдчилсан байдлаар гаргасан дүн бөгөөд иргэний дэд бүтэц, нурсан орсон сууцны барилга байгууламжийн дүн. Харин цөмийн байгууламжийн хохирлыг одоогоор тооцоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ