FACEBOOK “Fact-check" ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

Meta “fact-check” системээ зогсоож, хэрэглэгчдийн оролцоонд суурилсан шинэ хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. Тодруулбал, Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2025 оны 1-р сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ, Facebook-ийн мэдээллийн үнэн бодит байдлыг шалгадаг “fact-check” системийг зогсоож, оронд нь олон нийтийн оролцоонд тулгуурласан шинэ хяналтын хэлбэрт шилжинэ гэдгээ зарласан байдаг.
Марк Зукерберг энэ шийдвэрийн гол шалтгааныг дурдахдаа, “Fact-check систем хэт улстөржиж, хэрэглэгчдийн итгэлийг алдсан гэжээ.
Мөн “Fact-check систем зарим тохиолдолд үнэн мэдээллийг хүртэл ‘хуурамч’ гэх ангилалд оруулж тухайн хэрэглэгчийн хандалтыг нь хязгаарлагдаж байна.
Meta нь АНУ-д эхний ээлжид “Community Notes” гэх шинэ системийг нэвтрүүлж эхэлжээ. “Community Notes” нь хэрэглэгчид өөрсдөө нийтлэлийг хамтдаа хянаж, үнэн бодит байдалд нь үндэслэн тайлбар, тодруулга нэмж болох хяналтын аргачлал юм. Meta-ийн мэдээлснээр, “fact-check” систем эхлээд АНУ-д хэрэгжиж харин бусад улс орнуудад 2026 оноос эхлэн шат дараатай зогсох төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ