С.Ганбаатарын охин төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй

img

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан тухай өчигдөр С.Ганбаатар гишүүн олон нийтэд мэдээлсэн. Уг асуудлыг Ерөнхийлөгчтэй шөргөөцөлдсөн учраас У.Хүрэлсүхийн зүгээс зориудаар охиных нь боломжийг үгүй хийж байна гэх агуулгыг хөндсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон нийтэд зориуд ташаа мэдээлэл өгсөн талаар БЗС-аас мэдээлж байна.

"НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсаны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг сайт.
2025-06-25
HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS:
I would recommend Forensichackerstech Recovery to anyone that needs this service. I decided to get into crypto investment and I ended up getting my crypto lost to an investor late last year. The guy who was supposed to be managing my account turned out to be a scammer all along. I invested 56,000 USD and at first, my reading and profit margins were looking good. I started getting worried when I couldn’t make withdrawals and realized that I’ve been scammed. I came across some of the testimonials that people said about Forensichackerstech and how helpful he has been in recovering their funds. I immediately contacted him in his mail at Forensichackerstech @ gmail com so I can get his assistance. One week into the recovery process the funds were traced and recovered back from the scammer. I can't appreciate him enough for his professionalism.
2025-06-25
Хүүк хувиасаа зардлыг нь төлөөд ивээн тэтгээд байгаа юм уу. Ерөнхийлөгчийн тэтгэлэг энэ тэр гэж сүржин нэр өгчихсөн. Татвар төлөгчдийн л мөнгө байгаа шд. Боловсролын яамны л хийх ажил уг нь.
2025-06-25