3 аймгийн 6 байршилд ой хээрийн түймэртэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.06.25/ байдлаар 6 байршилд ой хээрийн түймэртэй байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал,
Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид,Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 06.24-ний өдрийн 09:25 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар ангий, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийн баруун урд, баруун, зүүн хойд, баруун хойд хэсэгт 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд-Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Байгаль хамгаалагч нар ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Түшиг сум Жаргал мандах багийн "Сандан шовх" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км, аймгийн төвөөс зүүн зүгт 140 км/ 06.23-ны өдрийн 13:30 цагт ойн гал түймэрт тус аймгийн Онцгой байдлын газар, Түшиг сумын мэргэжлийн ангийнхан. 06.24-ний өдрийн 19:05 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Оргих багийн “Товхон хан” уулын ар талд "Хоорондын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун зүгт 44 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.Iсс.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн зүүн болон баруун хойд талд унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн "Жологийн эх духын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км-т, сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ irms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрсэн тул ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр 06.24-ний өдрийн 14:00 цагт тандалт хийж түймэр гарсан байгааг илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагчийг ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр 15:25 цагаас 20:04 цаг хүртэл 2 удаа нислэг үйлдэж түймрийн голомтонд буулгаж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ