Д.Трамп В.Зеленский нар уулзав

АНУ-ын Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленксий нар НАТО-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзлаа. Д.Трамп В.Зеленскийн нар хамгийн сүүлд Ромын Пап Францискийн оршуулгын ёслол дээр уулзсан байдаг. Удирдагчид энэ удаагийн уулзалтаар Орос-Украины дайныг дуусгах, энхийн гэрээ байгуулах асуудлыг дахин хэлэлцсэн бөгөөд Дональд Трампын зүгээс АНУ-ын гаргаж буй хүчин чармайлтыг үр дүнгүй болох ёсгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Мөн зогсонги байдалд ороод байгаа энхийн гэрээ байгуулах Орос-Украины хэлэлцээг дахин зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
НАТО-ын дээд хэмжээний уулзалт Туркэд болж буй бөгөөд гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалах салбарын зардлыг 2035 оны гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэхээр тохиролцлоо. Уулзалтын дараа баталсан тунхаг бичигт дурдсанаар, гишүүн 32 улсын удирдагчид НАТО-гийн 5 дугаар зүйлд заасан хамтын батлан хамгаалах зарчмыг чанд баримтлахаа дахин нотоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ