ИРАНЫ ЦӨМИЙН БАЙГУУЛАМЖУУД ЭРГЭН СЭРГЭХЭД УРТ ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ

АНУ-ын агаарын довтолгоонд Ираны гурван ч цөмийн байгууламж сүйдсэн. Энэ байгууламжууд эргэн сэргэхэд урт хугацаа шаардагдах төлөвтэй байна гэж АНУ-ын тагнуулын төв агентлагийн захирал Жон Рэтклифф мэдэгдлээ. Ираны хувьд уран баяжуулах цөмийн гурван байгууламж болон Натанз, уран баяжуулах болон центрифугийн үйлдвэрлэлийн цех байрладаг Исфахан бүрмөсөн устсан бол Натанз болон Фордогийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. АНУ-ын тагнуулын төв агенилагийн захирал Жон Рэтклифф, “Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн устгаагүй ч гол байгууламжуудыг устгасан. Эргэн сэргээгэхэд олон жил шаардагдах нь манай тагнуулын мэдээллээр баталгаажлаа” гэлээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон Ираны цөмийн байгууламжуудыг устгах АНУ-ын ажиллагаанд 125 сөнөөгч онгоц оролцжээ. Сансрын хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас харахад Ираны Фордо руу орох хэсгийн ойролцоо зургаан тогоо үүссэн бөгөөд харин Исфаханы ойролцоо олон тооны нүхнүүд бөмбөгдөлтөөс үүссэн байна. Гэвч Ираны газар доорх байгууламжууд устсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ