ХЯТАДЫН ӨМНӨД БҮС НУТГУУДАД ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

img

 

Хятадын Гуйжяо хотод олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер буусан. Үерийн улмаас тус хотын 80,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Гуйжяо хотын ойролцоох бүс нутгуудад хөрсний гулгалт үүссэн байна. Одоогоор үерийн эрсдлийн түвшин өндөр хэвээр байгаа тул эрх баригчид улаан түвшний анхааруулга өгч, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хятадын эрхбаригчид өмнөд бүс нутгуудад үерийн аюул нүүрлэсэнтэй холбогдуулан үер, аврах ажиллагаанд 15 сая орчим ам.доллар зарцуулж байна.  Мөн Гуандун, Хунань мужуудад зориулан 100 сая юанийн аврах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн зардал төсөвлөжээ. Одоогоор Хятадын өмнөд бүс нутгуудад үерийн аюулын түвшин хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ