АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИ МЭДЭГДЭЛ ХИЙВ

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгдэл хийлээ. Түүний хувьд Иран Израил гал зогсоох тохиролцоонд хүрсэнээс хойш анх удаа ил гарч, видео мэдэгдэл хийж байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш нууц байршилд бүгээд буй Аятолла Али Хаменеи “АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн ч амжилтгүй болсон”. Учир нь АНУ-ын халдлагын өмнө бүх нөөцөө зөөсөн байсан. Тиймээс Ираны цөмийн хөтөлбөр цаашид тасалдахгүй гэж мэдэгдэлдээ дурдлаа. Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет болон Жон Рэтклифф нар Ираны цөмийн хөтөлбөр олон жилээр ухарсан гэж мэдэгдээд байсныг ийнхүү үгүйсгэв. Аятолла Али Хаменеигийн хувьд 6-р сарын 13-нд Иран Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш хорогдох байранд нуугдаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Харин пүрэв гарагт ил гарч мэдэгдэл хийхдээ, АНУ дахин Ойрхи Дорнодод халдвал тус бүсэд байх АНУ-ын цэргийн баазуудад дахин цохилт өгнө. Катар дахь АНУ-ын агаарын баазад хийсэн Ираны цохилт байгаа оносон бөгөөд цаашид ч ийм халдлагуудад бэлэн байхыг АНУ-д сануулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ