Задгай төсөв, хагарсан нам, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

img

 

-Есөн хувийн цомхотгол хийсэн ажил олгогч Ерөнхий сайд зорилтоо танилцуулж сорилтоо тодорхойллоо-

“Парламентын гаднаас” ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ оны төсвийн тодотгол, үүнтэй дагалдах хуулийн төслүүдээ хэлэлцүүлж, гишүүдийн асуултад гүн хүндэтгэлтэйгээр, нэн дэлгэрэнгүй хариулан оролцож байна. Эрхэм гишүүд ч шөнийн 23 цаг өнгөрч байхад дагалдах хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ “биеэ гамнахгүй” зүтгэлээ. 
Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн тодотголыг хэлэлцүүлэхээр эрхэм гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн сахилга бат, ил тод, нэгдмэл байдлыг чанд сахих, зардлаа танах, төрийн бүтцийг цэгцэлж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахаас ажлаа эхэлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна” гэсэн юм. 
Түүний Засгийн газрын “шинэ, тулгар” долоо хоногт дэлхийн бөмбөрцөг дээр геополитикийн сөргөлдөөнт байдал Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөнөөр өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулсан. Мөн нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүссэн бөгөөд цаашид даамжирч болзошгүй байгааг мэдээлж, “Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй бол инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна” гэдгийг онцлов.    
Хэрэв энэ оны төсвийг тодотгохгүй, тэсээд ирэх онтой золгоход хүрвэл яах вэ? 
Тэрбээр  төсөвт тодотгол хийхгүй, төсвийн алдагдал оны эцэст 3.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдолд импортын хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, инфляц үргэлжлэн өсөх эрсдэлтэй байгааг сануулаад “Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад өрхийн орлого өсөхгүй тохиолдолд инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг онцолж, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын эн тэргүүний, чадавх чансааг шалгасан чухал зорилт болоод байна гэв. Энэ бол түүний айдсаар удирдах технологи, тактик биш ээ. 
Орон орны Засгийн газар, ялангуяа түүхий эдийн хамааралтай улс орнууд, өөр өөрийн онцлогт тохирсон яаралтай өөрчлөлтүүдийг хийж буйг тэрбээр мөн дуулгалаа. Тиймээс зөвхөн Монголын улс төрийн ороо бусгаатай холбоогүйгээр өргөн хүрээнд энэхүү төсвийн өөрчлөлт, тодотголыг авч үзэх нь зүйтэй биз ээ. 
Гол асуудалдаа ороход, юуны өмнө тэрбээр “ажилчдаа есөн хувиар цомхотгож буй хамгийн том ажил олгогч” билээ. Энэ нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь ямар үр дагавар авчрах, төрийн үйл ажиллагааг цалгардуулахгүйгээр хэрхэн зохион байгуулах чадварыг нь харуулах том сорилт яах аргагүй мөн. 
ДНБ-ий маш өндөр тоо ярьсан, 14 мега төсөл төлөвлөсөн романтик Засгийн газраас эрсдлээ тооцоолсон, бодитой хандлага руу шилжиж, ёстой л “хатуухан бэрийн шанага” мэт төсөвтэйгээр шинэ төрийн нүүрийг үзэх нь бололтой. 
Олон нийт чуулганы нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтыг, төсвийн анхны тодотголыг хэлэлцэх байдлыг анхааралтай үзэж, сэтгэгдлээ бичиж буй байдлаас харвал Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн хугацаанд төрийн өндөр алба хашсан байдал, туршлага, тулх, мэдлэг боловсрол, удирдан зохион байгуулах арга барил, олон нийттэй харилцах хандлагад нь өндөр найдлага тавьж буй дүр зураг харагдлаа. 
Төсвийн тодотголыг хэлэлцэж, асуулт хариулт өрнүүлсэн, санал шүүмжлэл хэлсэн эрхэм гишүүдийн хувьд ч танхимд эвдрэлцэх бус эвлэлдэх, улс орны эдийн засгийг хамтдаа өсгөн дээшлүүлж, хүн ардаа сайн сайхан амьдруулах зорилгодоо нэгдэн гарц олж шийдэлд хүрэх эрмэлзэл дүүрэн байгаа нь чуулганы нэгдсэн хуралдааны уур амьсгалаас мэдрэгдсэн юм. Энэ нь шинэ Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд хэн билээ, ардчиллын талаарх ямар үзэл баримтлалтай, хувийн хэвшлийнхний төлөө гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ямар бодлого дэвшүүлж байгаад нь өгч буй үнэлгээ гэж хэлж болно. 
Ерөнхий сайд Г.Занданшатар бол эрх мэдлээ зоригтойгоор бүрэн хэрэгжүүлж, нэгэнт өөрийн зөв гэж шийдсэн бол сошиал сүлжээнээс “зөвшөөрөл авалгүйгээр” бодлогоо хэрэгжүүлэх “Зөв муйхар” улстөрч аж. Үүнийгээ “Дэд сайдтай болно”, “Мэргэжлийн хяналтын газрыг дахин байгуулна” гэсэн шийдмэг мэдэгдлүүд, тас нясхийсэн төсвийн хэмнэлтүүд, хариуцлагаа хүлээхээ бүрэн ухамсарласан туршлагатай улстөрчийн хувиар бардам харууллаа. 
Олон жилийн дунджаас харахад тооцоолол сайтай, зоригтой Ерөнхий сайдтай хамтарч ажиллах, шийдэл олох нь УИХ-д тун таатай, зорилтууд урамтай урагшилдаг тал бий. Г.Занданшатарын хувьд өмнөх Засгийн газрынхаа зорилтыг ч үргэлжлүүлж чаддаг, алдааг ч засаж шахаж чадах “алтан аргамжаагаа” өнгөрсөн хэдхэн хоногт харуулсан. Мөн “минатай” газраар туучиж яваагаа мэдэрч, ажлын гараагаа хамгийн халуун цэгүүдээс эхэлж цурманд оруулаад цаашаа урагшилж цаг хожих тактикийг баримтлах бололтой.
Товчхондоо цомхон, чадварлаг багаа ч, “хатуухан бэрийн шанага”-ыг ч өөрийнхөө удирдах танхимаас, ажлын албанаасаа эхэлж олон нийтийг зангарагаараа зоригжуулсан Г.Занданшатарын Засгийн газар романтизмыг үдэж эрсдлийг угтлаа. Түүнд алга ташуулах зав алга. Харин тулгамдсан асуудлуудад гарц шийдэл олох, хамтран зүтгэх итгэлийг хэдийнэ нөөцөлсөн, хатаагдсан болд мэт  “бэлтгэгдсэн” Ерөнхий сайд гэдгээ энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оролцсон байдлаараа харууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Joseph R. Jones:
Hello everyone, i have a very important information about herpes virus, i was a victim of hsv1&2 until i met doctor Ahonsie, it still feels like a dream to me. it has been two years now, i have not experience any breakout of herpes. I new about him through a post made on social media, a lady shares her experience and then i decided to contact him and ever since i contacted i was encourage and with no doubt i was cured from herpes simplex in just two weeks. He also treat other illnesses like HPV, HIV, CANCER, THYRIOD, PENIS ENLARGEMENT, and more contact him via Email: drahonsie00@gmail.com / WhatsApp: +2348039482367. https://drahonsie002.wixsite.com/dr-ahonsie https://www.facebook.com/drstellaherbalhome?mibextid=ZbWKwLThanks
2025-08-17
HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS:
I had a terrible experience with a fake investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Recovery Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Recovery Team to any one seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: Forensichackerstech@gmail.com
2025-06-29