Нийслэл ₮3.2 тэрбумыг үр ашиггүй зарцуулжээ

img

 

Монгол Улсын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулж, иргэдийн амьжиргаа доройтож, татвар төлөгчдийн ачаалал улам нэмэгдсэн нь нууц биш. Харин энэ хүнд цаг үед нийслэл Улаанбаатар хотын төсөв хэрхэн зарцуулагдсан талаарх Үндэсний аудитын газрын тайлан олон нийтийн анхаарлыг татаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй, зориулалт бусаар зарцуулсан асуудлууд ил болж, энэ үйлдлийн улс төрийн хариуцлага хэн дээр ногдох ёстой вэ гэх асуулт тавигдана. Энэхүү хариуцлагыг яах аргагүй Нийслэлийг удирдаж буй Х.Нямбаатар үүрэх учиртай.

Үндэсний аудитын дүгнэлтэд дурдсанаар, зөвхөн нийслэл 3.2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулжээ. Энэ мөнгө гудамж засвар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэртэй төслүүдтэй холбоотой байж болзошгүй. Харамсалтай нь эдгээр төсөл бодит амьдрал дээр иргэдийн амьдралд нэмэр болоогүй төдийгүй, төсвийн мөнгийг “имижийн” зорилгоор шамшигдуулсан гэх хардлагыг төрүүлж буй нь нийгмийн сүлжээн дэхь иргэдийн бухимдал гэрчилнэ.

Хот өнгө үзэмжтэй харагдах нь чухал. Гэвч энэ нь эдийн засгийн дарлалд орсон иргэдийн нуруун дээр “гоёсон” зардал байж болохгүй. Үр ашиггүй зардлын бодлого бол зөвхөн мэргэжлийн алдаа биш, улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөс 2.2 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тогтоосон шалгуур хангаагүй, банк санхүүгийн эрсдэлтэй Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу хотын мээр асан Д.Сумъяабазарын банканд байршуулсан нь ноцтой зөрчил. Сангийн сахилга бат, хөрөнгө оруулалтын бодлого, эрсдэлийн үнэлгээ зэргийг огт харгалзаагүй нь зохион байгуулалттай гэж харагдаж буй.

Улаанбаатар хотын төсвийг хариуцдаг бүтэц, системийн толгойд улс төрчид, тэдний томилсон хүмүүс байдаг. Х.Нямбаатар бол тэдний нэг. Хотын бодлого тодорхойлох, шийдвэрт нөлөөлөх төвд ажилласан, одоо ч эрх баригч хүчний томоохон төлөөлөл болсон сайд асан энэ бүхний ард нуугдаж болохгүй.

Мөн нийслэлд бүртгэл, тайлангийн бүрдэл хангаагүй, хүчин төгөлдөр бус баримтаар 1.9 тэрбум төгрөгийн гүйлгээ бүртгэгдсэн нь хууль, санхүүгийн дэг журмыг ноцтой зөрчсөн хэрэг. Энэ бол санамсаргүй алдаа гэж харагдахгүй байгаа бөгөөд  хяналтгүй байдал, эсвэл зориудын зохицуулалттай үйлдэл байж мэднэ.

Төсвийн мөнгө ингэж ор мөргүй “хийсэж” байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй, хэн ч тайлбар өгдөггүй,  харин ч албан тушаал дэвшиж, сайдын сэнтийд суусаар байна.

Х.Нямбаатар бол нийслэлийн бодлогыг зангидаж, бүтцийн реформ нэрийн дор томоохон төслүүдийг гардан хэрэгжүүлж ирсэн улстөрч. Хотын өнгө төрхийг өөрчлөх нэрийдлээр хэрэгжсэн бодлого, төсвийн зарцуулалтын шийдвэрүүдээс ангид суух боломж түүнд байхгүй.

Аудитын дүгнэлт бол зүгээр нэг баримт биш, төрийн алдаатай бодлого, хяналтгүй төсвийн зарцуулалтын нүүр царай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS:
My process for recovery has been kind of a bumpy process because of the fake recovery agents I encountered earlier on, however with the support given to me in the consultation and Forensichackerstech Team and I have collectively succeeded in recouping my locked up BTC Assets valued at $326,790 within the space of 48 hours !! Or rather the team worked hard on my behalf, I only had to provide them with a few details regarding my investment with the fraud company and they did the rest for me. Prior to meeting FORENSICHACKERSTECH RECOVERY CENTRE, i had met a few recovery agents as well that only seemed to care about their service fee similar to what the fraud company was doing to me and at some point I almost gave up the believe that I would ever get back my money but today, I’ve done full circle to come back here and give my own thankful review since I learnt about the team through the many reviews on here. I feel ready to take on the world with my new found awareness and I wish they would create more awareness platforms and opportunities to help enlighten more people about crypto and how best to navigate the digital financial landscape, this will surely help to reduce the fast spreading fraudulent activities going on there and save potential investors from falling prey!. Glad I know it now and I can teach it to my children so they wont make the same mistakes I did. You can also contact them via their official email address ( Forensichackerstech@gmail.co
2025-06-30