Цомхотголд ₮26.8 тэрбумыг олгоно

img

 

Нүүрсний үнэ буурснаас үүдэн Монгол Улсын төсвийн орлого тасарч, зарлагын бүтэц дээр хэмнэлтийн бодлого яригдаж эхэлсэн. Үүний хүрээнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах шийдвэр гарч, нийт 26.8 тэрбум төгрөгийн нөхөн олговорыг төсвөөс олгох тухай яригдаж буй.

Энэ нь төсөвт дарамт мэт харагдах ч урт хугацаанд авч үзвэл төрийн бүтцийг оновчтой болгож, хүний оролцоог багасган, цахим шийдлүүдэд суурилсан засаглалд шилжих алхам болох юм.

Одоогийн байдлаар төрийн албанд нийт 200 мянга орчим хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 15-20 хувийг эзэлдэг. Тэдгээрийн 9 хувийг цомхотгосноор 18 мянга орчим хүн ажлаас чөлөөлөгдөнө. Хэрвээ нэг төрийн албан хаагчийн жилийн цалин, урамшуулал, нийгмийн даатгалын зардлыг дунджаар 20 сая төгрөг гэж тооцвол:

Жилийн хэмнэлт: 18,000 x 20,000,000 = 360 тэрбум төгрөг

Энэ нь нэг удаагийн 26.8 тэрбум төгрөгийн нөхөн олговрын өртгөөс даруй 13 дахин өндөр бөгөөд 2-3 жилийн дотор анхны нөхөн олговрын зардлыг нөхөөд, дараа жилүүдэд цэвэр хэмнэлт болж үлдэнэ. Энэ мэт тооцоо нь төрийн албыг оновчтой болгох нь төсвийн тогтвортой байдалд жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг харуулж байна.

Монгол Улс 2026 он хүртэл "Цахим үндэстэн" болох зорилт дэвшүүлээд буй. Үүнд төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, иргэн төвтэй, ил тод, хурдан шуурхай засаглалыг бүрдүүлэх зорилго багтсан. Энэ хүрээнд хүний оролцоог багасгах нь зөвхөн хэмнэлт бус  авлига, хүнд суртлын үндсийг таслах, үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнесийн орчныг дэмжих стратегийн алхам болно.

Цахим шилжилт нь "ажлаас халах" бус "ажлын байрны шинэ бүтэц" гэсэн ойлголтоор харагдах ёстой. Ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдыг хувийн хэвшил, шинээр үүсч буй технологийн ажлын байранд чиглүүлэх нь нийгмийн шокыг бууруулах бодлогын чухал хэсэг. Ерөнхий сайдын зүгээс хувийн хэвшлийн сул орон тоонд зуучлах амлалт өгсөн нь энэ талд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Цаашид төрийн үйлчилгээг хувийн хэвшилд тодорхой хүрээнд шилжүүлэх, автоматжуулах, хиймэл оюун ухаан болон дата төвүүд дээр суурилсан шинэ хэлбэрийн "төрийн туслагчид"-ыг бий болгох нь хэмнэлт төдийгүй хөгжлийн гарц. Өөрөөр хэлбэл, хүн биш систем ажиллаж, илүү үр дүнтэй төрийн үйлчилгээ бий болох учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
My process for recovery has been kind of a bumpy process because of the fake recovery agents I encountered earlier on, however with the support given to me in the consultation and Forensichackerstech Team and I have collectively succeeded in recouping my locked up BTC Assets valued at $326,790 within the space of 48 hours !! Or rather the team worked hard on my behalf, I only had to provide them with a few details regarding my investment with the fraud company and they did the rest for me. Prior to meeting FORENSICHACKERSTECH RECOVERY CENTRE, i had met a few recovery agents as well that only seemed to care about their service fee similar to what the fraud company was doing to me and at some point I almost gave up the believe that I would ever get back my money but today, I’ve done full circle to come back here and give my own thankful review since I learnt about the team through the many reviews on here. I feel ready to take on the world with my new found awareness and I wish they would create more awareness platforms and opportunities to help enlighten more people about crypto and how best to navigate the digital financial landscape, this will surely help to reduce the fast spreading fraudulent activities going on there and save potential investors from falling prey!. Glad I know it now and I can teach it to my children so they wont make the same mistakes I did. You can also contact them via their official email address ( Forensichackerstech@gmail.co
2025-06-30