ХЯТАД ЯПОНООС ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖ ЭХЛЭВ

img

 

Хоёр жилийн турш Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон Хятад улс ням гарагт импортын хоригоо хэсэгчлэн цуцалж байна. Хятадын гаалийн албаны мэдээлснээр, Японы Фүкүшима, Гунма, Точиги, Ибараки, Мияги, Ниигата, Нагано, Сайтама, Токио, Чиба зэрэг 10 мужаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй. Харин Японы бусад бүс нутгийн далайн гаралтай бүтээгдэхүүнд эрүүл мэндийн шинжилгээний бичиг, цацраг идэвхт бодисын шинжилгээнд орсон гэрчилгээ Хятадын гаалийн мэдүүлэгт зориулан Японы засгийн үйлдвэрлэлийн талбайн гэрчилгээ шаардана гэв. Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд нэр заасан 10 мужаас бусад бүс нутгийн далайн бүтээгдэхүүнийг импортлохоор болсон гэжээ. Хятадын гаалийн байгууллага болон бие даасан лабориториудын мэдээллээр, хоёр жилийн турш цацраг идэвхит гэгдсэн цэвэршүүлсэн уснаас дээж авч шалгахад онц ноцтой бодис илрээгүй тул дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ