УКРАИН УЛС ОТТАВАГИЙН КОНВЕНЦООС ГАРАВ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оттавагийн конвенцоос гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Уг конвенц нь явган цэргийн эсрэг мина хэрэглэхийг хориглосон конвенц бөгөөд Украин улс 2005 онд соёрхон баталсан байдаг. В.Зеленский Оттавагийн конвенцоос гарч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “ОХУ Оттвагийн конвенцид нэгдээгүй бөгөөд явган цэргийн эсрэг мина болон баллистик пуужин ашиглаж байгаа нь дайныг тэнцвэргүй болгож байна” гэжээ.
В.Зеленскийн цахим хуудсанд тавигдсан зарлигт “1997 оны есдүгээр сарын 18-ны өдрийн Явган цэргийн эсрэг мина ашиглах, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай Оттавагийн конвенцоос Украиныг гаргах тухай” Украины Гадаад хэргийн яамны саналыг батлав гэжээ.
Гэвч Украин Оттавагийн гэрээнээс гарахын тулд парламент хэлэлцэн дэмжих ёстой. Тэгвэл Украины парламентын гишүүдийн дийлэнх нь уг саналыг дэмжих магадлал өндөр байна. Учир нь Оттавагийн конвенцод ОХУ нэгдээгүй учраас мина ашиглаж өнгөрсөн хугацаанд Украины явган цэрэг их хэмжээний хохирол амсаж байгааг шүүмжилж байв. Мөн явган цэргийн замд байршуулсан мина дайны дараах цэвэрлэгээнд томоохон чирэгдэл учруулна гэж парламентын гишүүд үзэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ