Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэргийг хориглосон хууль 2025 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын Их Хурал 2024 оны 5-р сарын 30-нд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэргийг бүрэн хориглох хууль баталж, 2025 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Санхүүгийн мөрдөн шалгалтаар 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсад цахим тоглоомоор урссан нь тогтоогдсон нь нэг иргэнд 485,000 төгрөг оногдох хэмжээтэй байна.
Иргэдийн өрөнд орох, донтолт, амиа хорлолт, гэр бүл салалт, инфляц зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө ихсэж байгаа тул Засгийн газар хуулийг санаачлан батлуулсан.
Хуулиар:
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэр хориглоно
Зөрчил гаргасан этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна
VPN ашиглан тоглосон ч хуулийн хариуцлага хүлээнэ
Цахим мөрийтэй тоглоом нь Монголд хуулиар бүрэн хориглогдсон гэмт хэрэг болсныг нийтэд анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ