Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

img

 

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу, Гадаад харилцааны сайд аа” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Агуулга нь “Бүх улстай найрамдалт харилцаатай байх нь зөв, гэхдээ тун нь хэтрээд байна. Аливаа юмны тун хэтрэхээрээ буруузүг рүү явдгийг онцлон сануулъя” гэжээ. Нийтлэлч дээдхэмжээний айлчлалын давтамжийг онцолсон боловч хоёр талынхарилцааны агуулгыг нь орхигдуулж, бас ардчилсан орнуудынхамтын нийгэмлэгт Монгол улсын хүлээдэг үүргийг огтхон ч дурдсангүй.

Олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөлд үнэт зүйлсэдтулгуурласан дипломат бодлогын ач холбогдол улам өсөххандлагатай байгаа. Геополитикийн хавчигдмал давчуу орон зайдМонгол улс ардчиллын үнэт зүйлсийг чадлынхаа хэрээр тээжхөгжүүлэхийн хажуугаар ардчилсан улсуудын хамтыннийгэмлэгийн гишүүн орны хувьд ардчиллыг үлгэрлэн харуулахзамаар бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээдэг. Бүснутагтаа энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлхэрэгт хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй манай улсын хувьд энэүүрэг хариуцлага гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэгболдог. Төв Азийн зарим улсын хувьд манай орон ардчилсанзасаглалын үлгэр жишээ мөн.

Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олонтулгуурт гадаад бодлогын чиг хандлагад зөөлөн хүчний бодлогочухал байр суурь эзэлдэг. Зөөлөн хүчний бодлогыг хүч, албадлагахэрэглэхгүйгээр бусад улс орныг итгүүлэн үнэмшүүлэх чадавхгэж тодорхойлсон бий. Монгол улс эдийн засаг, цэргийн чадавхсултай боловч ардчилсан тогтолцоо, хуулийн засаглал, инститүцүүдийн хөгжлөөрөө бүс нутагтаа дээгүүрт тооцогддог, эрхзүйн хэм хэмжээний өв сан нь ардчилсан улс орнуудад хүлээнзөвшөөрөгддөг. Геополитикийн хязгаарлагдмал орчинд ардчилсанМонгол улс оршин тогтнож байгаа нь өөрөө энэ бүс нутагт заавалавторитар дэглэм байхаас өөр аргагүй гэдэг үзэл баримтлалынэсрэг хүчирхэг нотолгоо болдог билээ. 

Улс төрийн шинжлэх ухаанд норматив хүч буюу, нормативзасаглал гэдэг ойлголт бий. Монгол улс ардчилсан засаглал, иргэний эрх чөлөө, олон ургальч үзлийг нүүдлийн иргэншил, уламжлалт соёлтойгоо нийцүүлэн хөгжүүлж байгаа учраас бүснутгийн орнууддаа үлгэр жишээ норматив хүч болж чадна гэждэлхийн хамтын нийгэмлэг үздэг учраас олон улсын тавцан дээрбид ийм үүрэг хариуцлага үүрдэг юм аа.

 Төв Азийн орнуудын зарим нь эдийн засгийн хөгжлөөрөөбиднээс түрүүлсэн боловч нийтдээ ардчилсан инститүцүүдийнхөгжил нь сул гэж тодорхойлогддог. Манай улсыг “Freedom House” байгууллага Төв Ази дахь цорын ганц “чөлөөт” улс гэжтодорхойлдог. Энэ тодорхойлолт болон манай геополитикийнөвөрмөц байршил хөршүүдтэйгээ бүтээлч яриа хэлэлцээөрнүүлэх, нэгдмэл ашиг сонирхлоо хамгаалах, иргэд хоорондынхарилцааг хөгжүүлэх замаар бүс нутагтаа ардчилалын үнэтзүйлсийг түгээн дэлгэрүүлэх ёсзүйн эрх хэмжээ олгодог юм.

Төв Азийн орнуудтай харилцаа хөгжиж, төрийн тэргүүд нь ойройрхон айлчилж байгааг манай ардчилсан зарчимтай харш үйлдэлгэж шүүмжлэх, тэд биднийг дагаж дуурайх биш, бид тэдэнтэйадилхан болчих юм шиг тайлбарлах явдал нийгмийн сүлжээндмэр сэр үзэгдэж байна. Энд Монгол улсын гадаад бодлогын нэгнарийн нюансыг илэрхий үл анзаарсан шинж харагдаж байна. Тэрнь дуулгавартай аялдан дагалдах биш, буулт хийлгүйгээр бусдыгтатан оролцуулах гэж томъёолж болмоор харьцангуй бие даасаншинж юм. Төрийн айлчлал хүлээн авч, худалдааны түншлэлээөргөжүүлж, бүс нутгийн яриа хэлэлцээнд тогтмол оролцох ньардчилсан зарчимтай харш үйлдэл ерөөсөө биш, харин ч зөөлөнхүчний бодлого хэрэгжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зам суваг.

Гадаадын төрийн тэргүүдийг Монголд айлчлуулж, хариуайлчлал хийх нь зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа биш, Монгол улсад ардчилсан инститүцүүд хэрхэн ажилладгийгхаруулсан стратегийн платформ юм. Манай өндөр, дээдхэмжээний айлчлалуудад иргэний нийгмийн төлөөлөл үргэлжоролцдогийг сануулахад илүүдэхгүй биз дээ.

Монгол улс цэрэг, эдийн засгийн хүч сул боловч олон улсадүлгэр жишээ болох нөлөөллийн хүчирхэг хэрэгслүүдтэй. Хэдийгээр бид дотроо сайн шүүмжилдэг боловч манай чөлөөтхэвлэл, чөлөөт сонгууль, олон улсад нэр хүндтэй. Монголыннээлттэй нийгэм, иргэний нийгмийн төлөөлөл ардчилсанзагварын найдвартай байдлыг итгэл үнэмшилтэй болгодог.

Монголын ардчиллын легитим чанарыг Америк, Япон, Герман, Европын Холбоо, Өмнөд Солонгос зэрэг гуравдагч хөршүүдийнтогтоосон түншлэлийн харилцаа улам бат бэх болгодог. Эдгээрхарилцаа стратегийн төдийгүй бэлгэдлийн шинж чанартай. Учирнь ардчилсан улсуудын хамтын нийгэмлэг дэх Монгол улсынбайр суурийг эдгээр харилцаа тодотгож өгдөг. Мянганы сорилтынкорпораци (MCC) зэрэг олон улсын сан манай засаглалын сайнүзүүлэлтэд үндэслэж багц хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлжбайна. Олон улсын эдгээр дэмжлэг бүс нутагтаа ардчиллын үнэтзүйлсийг дэлгэрүүлэх гадаад харилцааны томоохон нөхцөлболдог юм.

Тэгэхээр Төв Ази дахь манай гадаад бодлого үнэт зүйлсийнхувьд төвийг сахих бодлого биш. Биесээ харилцан хүндэлсэняриа хэлцэл, соёлын дипломат харилцааны замаар ардчилсан үнэтзүйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэналхам. Тогтвортой хэвшиж хэлбэржсэн ардчилсан тогтолцоотойулсууд ойр тойрныхоо бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх ёссуртахууны үүрэг хариуцлага хүлээдэг түгээмэл зарчимтайнийцсэн бодлого. Эрх чөлөөг эрхэмлэдэг монголчуудад ардчилалзөвхөн сонголт биш, үүрэг хариуцлага учраас манай улс бүснутагтаа идэвхтэй гадаад бодлого явуулах эрмэлзэлтэй байдаг юмаа. Геополитикийн талцал, хуваагдал, авторитар дэглэмтэй улсорнуудын тоо нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Монголынардчилал Төв Азийн орнуудад үлгэр жишээ ч болно, уриадуудлага ч болно. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийнбүрэн эрхт гишүүний хувьд Монгол улс өөрийнхөө эрх чөлөөгзөвхөн хамгаалаад зогсохгүй, дипломат бодлогоороо дамжуулжбүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Учир нь бүс нутаг дахьардчиллын ирээдүй зөвхөн үг яриагаар биш үлгэр жишээүйлдлээр хэлбэршдэг. Энэ утгаараа Монгол улсын гадаад бодлогогажуудалгүй, цэгцтэй, тууштай хэрэгжиж байна. Олзуурхууштайнь манай гадаад бодлого зөвхөн харилцааны тэнцвэр төдийгүй, ёссуртахууны хэмжээстэй болж байгаа нь урьд өмнө түүхэнд гарчбайгаагүй сонирхолтой шинэлэг үзэгдэл билээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
It was indeed a special recovery service by FORENSICHACKERSTECH RECOVERY ( Email : Forensichackerstech@gmail.com ) which helped me retrieve back my lost investment funds $500,000 worth of crypto which I put into crypto investment, it was like a shock to me when I couldn't withdraw my investment funds into my personal wallet and on reaching out to the investment company's support group to get the problem rectified, they requested I had to pay some fees before I can access my investment funds. I paid the fees but it was all lies, I wasn't able to access my funds even after paying the fees I was made to pay which was really frustrating seeing my funds stuck up in an online crypto investment platform, but all thanks to this recovery Team which helped with their recovery service in retrieving back my lost investment funds after I reached out to them to assist with their services in my case. Recovering lost investment funds requires unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. This Finance Team didn't let itself down by deciding to work with them, demonstrating their reliability in recovering lost investment funds by retrieving back my funds. I and the family were Left with nothing which was really a hard and trying time going through the predicament we were in, the wait of uncertainty lifted and I express immense gratitude towards the team which helped recover my funds which I am forever indebted and grateful for their services.
2025-07-01