Оюу толгойн уурхайн ажилчдын шинэ байр 2026 оны 12 сард ашиглалтад орно 

img

 

Оюу Толгойн уурхайд ажиллах ажиллах хүчний тоо жил ирэх тусам нэмэгдэж, одоогийн ажилчдын байр кемпүүдийн насжилт ихэсч, ачаалал хэтэрсэн, нэг өрөөнд олон хүн хамт байрлаж байгаа зэрэг шалтгааны улмаас шинээр ажилчдын байр барих хэрэгцээ шаардлага тулгараад байгаа.

 

Тиймээс уурхайн цогцолборт ажиллаж буй ажилчдын ая тухтай байх, амрах, ээлжийн хугацаанд амьдрах нөхцөл бололцоог бүрэн хангах орчин үеийн шийдэл бүхий 1,120 өрөө бүхий 5 давхар, 4 блок ажилчдын байнгын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барилгын шав тавилаа. Шав тавих ёслолд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон, гүйцэтгэгч компанийн удирдлагууд, уурхайн ажилчид оролцлоо. 

Уурхайн ажилчдын байрыг “Бодь Пропертийз” ХХК 19 сарын хугацаанд гүйцэтгэж 2026 оны 12-р сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна. Талууд шав тавих ёслолын өмнө хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр баталгаажууллаа. 

Erdenes Oyu Tolgoi LLC

Oyu Tolgoi

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Joseph R. Jones:
Hello everyone, i have a very important information about herpes virus, i was a victim of hsv1&2 until i met doctor Ahonsie, it still feels like a dream to me. it has been two years now, i have not experience any breakout of herpes. I new about him through a post made on social media, a lady shares her experience and then i decided to contact him and ever since i contacted i was encourage and with no doubt i was cured from herpes simplex in just two weeks. He also treat other illnesses like HPV, HIV, CANCER, THYRIOD, PENIS ENLARGEMENT, and more contact him via Email: drahonsie00@gmail.com / WhatsApp: +2348039482367. https://drahonsie002.wixsite.com/dr-ahonsie https://www.facebook.com/drstellaherbalhome?mibextid=ZbWKwLThanks
2025-08-17