ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллалаа.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Шонхрууд” гэдгээрээ алдаршсан тус ангийн нийт алба хаагчидтай уулзаж, ангийн баатарлаг түүхэн замнал, гүйцэтгэх үүргийн онцлог болон алба хаах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, албаны хэрэгцээнд шаардлагатай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ.
Удахгүй түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй эл анги нь өдгөө орчин үеийн зэвсэглэл, техник тоног төхөөрөмжийн хангамж бүхий мэргэжлийн цэрэгт суурилсан тусгай томилгоот мотобуудлагын батальон бөгөөд цэргийн байр, сургалтын танхим, соёл амралтын төв, кинотеатр, болон бие даасан ангийн эмнэлэгтэй цогцолбор бүхий Зэвсэгт хүчний жишиг ангийн нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ