Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ

img

 

Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр тэмцээнийг гоц мөргөж эхэлсэн бөгөөд дараалан:

 • АНУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай,

 • Киргизстаны тамирчинг 3:2 харьцаатай ялж,

 • Японы шилдэг тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялж, финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв.

Мөн тэмцээний 70 кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр:

 • БНСУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай,

 • Шведийн тамирчинг 3:2 харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө дахин Бразилийн тамирчинд 5:0 харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртсэн юм.

Баг, тамирчдадаа амжилт хүсье! 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ