МИК техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь Монгол Улсад тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх, зорилтот зах зээлд чиглэсэн бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих бөгөөд хоёр байгууллагын хооронд 2019 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй дараагийн томоохон алхам юм.
Тус гэрээний хүрээнд Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, Зорилтот зах зээлд чиглэсэн бонд гаргах бэлтгэл хангах, Дотоод чадавхи бэхжүүлэх, Олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулах, Тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц, тайлагналын стандарт болон цахим шилжилтийн чиглэлээр сургалт хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар талууд харилцан тохирлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ