Гурилын үйлдвэрт дахин дэлбэрэлт үүсч болзошгүй
Дархан-Уул аймагт өчигдөр 12:36 цагт “Дархан гурил тэжээл” ХК-ийн үйлдвэрт дэлбэрэлт болсон талаархи мэдээллийг өчигдөр манай сайт хүргэсэн.
Дэлбэрэлтийн улмаас будаа агуулдаг цилиндр элеваторуудын нэгийнх нь дээд хэсэг задарсан осол гарсан юм. Ослын улмаас тус үйлдвэрийн ачигч Э толгойдоо хүнд зэргийн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Эх сурвалжийн мэдээллээр 2009 оноос хойш хадгалдсан 100 орчим тонн будааг шигшиж устгалд оруулахаар ажиллаж байх үед дэлбэрэлд үүссэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 134 дүгээр цилинтрт агуулагдаж буй будааг яаралтай суллахгүй бол дахин осол гарах эрсдэлтэй байгаа аж.
Ослын газарт ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн уг комисс өдөртөө 2-3 удаа хуралдаж, 30 метр өндөртэй, зургаан метр диаметртэй цилиндрүүдийн аль нь дэлбэрч, аль нь аюулгүй болох талаар нарийвчилсан шалтгааныг хийж байна.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дахь Дархан-Гурил тэжээлийн үйлдвэр /Тус үйлдвэр нь 1980-аад онд байгуулагдсан 54 мянган тн буудай хадгалах элеваторын 3 корпусын 83 селостой. 1 селос нь 30м өндөр, 6 метрийн диаметртэй, багтаамж нь 500тн буудай хадгалах хүчин чадалтай/ ХК-ийн буудай хадгалах элеватор дэлбэрсэн дуудлагыг 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12:37 цагт өгсний дагуу очиход 30м өндөр 6 диаметрийн цилиндр хэлбэртэй байгууламжийн дээд хэсэг, таазны хийц бүтэц задарч обьектоос хойш 30 м орчим шидэгдэж төмөр замын рейс төмөр дээр унасныг цэвэрлэхээр Онцгой байдлын газар, цагдаагийн газар, мэргжлийн хяналт, төмөр замын албанаас нийт-95 албан хаагч квош, төмөр замын кран, 2 автомашинтай ажиллаж байна.
Дэлбэрэлтийн хэлтэрхийд тус компаний ачигч Э /33 настай, эрэгтэй/ -ын толгой хагарсныг эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтсэн биеийн байдал сайн байна. 1 дүгээр корпусын 147 дугаар селост 100 орчим тонн буудай байсныг сэлгэлт хийх шигших үйл ажиллагаа явагдаж байх үед дэлбэрэлт болж гадна байсан зил-130 самосвал машины урд талын цонх хагарсан.
Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Яаралтай суллах шаардлагатай 134 дүгээр селост 100 орчим тонн буудай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ