Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзав

img

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол, Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цаашид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид Солонгос, Монгол хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aminawajid:
I get paid over $130 1 to 3 hours working from home with 2 kids at home. I never thought I’d be able to do it but my best friend earns over $27k a month doing this and she convinced me to try. The potential with this is endless. Heress-------> www.now.jobs67.com
2025-08-13
Anna:
I get paid more than $90 to $120 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this I have earned easily $10k from this without having online working skills . Simply give it a shot on the accompanying site….... Www.CashHive1.Com
2025-08-13