Тавантолгойн станцыг гацаасан Митайм нэрт Камбожийн компани ТЭЦ 5-ыг гацаахаар айсуй

img

 

Ингэж хэлэхээс аргагүй үйл явдал бидний хамар дор өрнөсөөр….  

Эрчим хүчний хамаарлаас гарах эхний алхам болох Дулааны Тавдугаар Цахилгаан Станцын (ДЦС-5) төслийн тендер олон жилийн турш яригдаж, хэд хэдэн удаа зарлагдсан боловч амжилтгүй хойшлогдсоор ирсэн. Тендерийн түүхийг тоймловол:

- 2008 он ДЦС-5-ын тендерийг анх 2008 оны 8-р сард зарласан. Түлш, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Батренчин уг тендерийг 2009 оны 2-р сард үнэлж дуусна гэж мэдэгдсэн. Гадаад, дотоодын 20 гаруй байгууллага оролцох мэдүүлэг өгсөн ч уг тендер амжилтгүй болж, барилгын ажил эхлээгүй.(https://gogo.mn/r/42841)

- 2013 он Францын “GDF Suez” (одоогийн “Engie”), Японы “Sojitz” зэрэг компаниудын консорциум тендерт шалгарсан ч улс төрийн нөлөө, гэрээний асуудлаас болж төсөл зогссон.

- 2025 он Сүүлийн тендерийг 2025 оны 4-р сарын 10-нд албан ёсоор зарласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд “зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2025 оны 5-р сард олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гэвч энэ тэндэр ч мөн амжилтгүй болж оролцсон Монголын урдаа барьдаг том компани “Моннис”хятад эзэнтэй гурван хүнтэй Камбожийн компанид ялагдсанаар шүүхэд хандан маргаан дэгдсэн. 

Одоо бол цаасан дээрх хятад компани болон “Шунхлай холдинг”өрсөлдөхөөр болж үлдээд байна. Гэвч өмнөх туршлагаас харахад улстөрчдийн шахааны хятад эзэнтэй 3 хүнтэй компани ялж дахин маргаан дэгдэж 5 р цахилгаан станц барих ажил дахин хэдэн жилдээ замхрах бололтой. 

Буух эзэнтэй, очих хаягтай үндэсний компаниуд оролцсон тэндэрт хэн ч мэдэхгүй цаасны компаниуд ялж маргаан дэгдээд ажил зогсдгийн ард авилгалчин улстөрчид байгааг олж харахад тийм хэцүү биш. Тэд л хуйвалдаж ийм компани байгуулж улс орныхоо хөгжил дэвшлээс илүү хэдэн төгрөгийн олз хайж эх орноо тонож, эрх мэдлийн сандал суудлыг завсаргүй эзэгнэж байна. Монгол улстөрчтэй хуйвалдаагүй бол Майтайм гэх хятад эзэнтэй Камбож компани 5-р цахилгаан станцын тендерт орж ирж оролцлоо юу. 

Майтайм гэж ямар үүх түүхтэй юу чаддаг компани вэ?

2022 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Улсад бүртгэгдсэн, регистрийн дугаар 6876269.

Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй **Mitime (Cambodia) Co., Ltd.** компани. Эцсийн өмчлөгч ба удирдлага нь БНХАУ-ын иргэн Tian Haoming 

-Хаяг Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын гудамж, Ривер Гарден, 310, 102 тоот.

- Үйл ажиллагааны чиглэл

- Эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх (72103).

- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр бөөний худалдаа (46100).

- Авто машинаар ачаа тээвэрлэх (49230) 

Орон сууцны байранд үйл ажиллагаагаа явуулдаг, тендерийн шаардлага хангаагүй, туршлага дутмаг, санхүүгийн тайлан баталгаажуулаагүй, цахилгаан станц барих туршлагагүй, дөрвөн ажилтантай, баримт бичгийн зөрчилтэй энэ компани хэний шахаа вэ.  

“Майтайм” компани нь Тавдугаар Цахилгаан Станцын (ДЦС-5) болон Тавантолгойн ДЦС-ын тендерүүдийн хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим орчинд яригдаж, зарим хардлага, шүүмжлэл дагуулсан. 2023 онд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгчийг сонгох тендерт “Митайм Интернэйшнл” ХХК шалгарсан. Гэсэн хэдий ч уг компани тендерийн шаардлага хангаагүй (сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажаагүй санхүүгийн тайлан, сүүлийн 10 жилд ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй) гэдгээр Сангийн яамнаас тендерийг хүчингүй болгосон.(https://jtrii.mn/mn/news/1251) 

Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хороо (дарга нь Б.Ерөн-Өлзий) “Митайм Интернэйшнл”-ийг хоёр удаа шалгаруулсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон X платформ дээр Б.Чойжилсүрэнг энэ шийдвэрийг дэмжсэн, тус компанид давуу байдал олгосон гэдэг. Жишээлбэл, тендерийн шаардлагыг “Митайм Интернэйшнл”-д зориуд нийцүүлэн өөрчилсөн гэх хардлага байдаг. 

- Сангийн яамны 2023 оны 9-р сарын 5, 10-р сарын 2-ны шийдвэрээр тендер хүчингүй болж, дахин үнэлгээ хийхийг Эрчим хүчний яаманд даалгасан. Гэвч 2023 оны 10-р сарын 20-нд Тендерийн үнэлгээний хороо тендерийг хүчинтэй хугацаанд шалгаруулах боломжгүй гэж шийдсэн.

ДЦС-5-ын тендер (2025) 

- 2025 оны 4-р сард ДЦС-5-ын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох тендер зарлагдсан. Урьдчилсан шалгаруулалтад “Митайм Интернэйшнл” ХХК мөн шалгарч, маргаан дэгдээгээд байгаа. 

“Митайм Интернэйшнл” нь туршлагагүй, дөрвөн ажилтантай, баримт бичгийн зөрчилтэй (жишээ нь, тамга, гарын үсэг зөрүүтэй) байхад энэ том тэндэрт шалгараад байдгийн ард улс төрийн нөлөө байхгүй гэдэгт итгэвэл тэнэг хэрэг. Харин ийм сонирхлын зөрчилтэй улстөрчдөдөө эрчим хүчний салбараа хувьчлаад өгчихсөн өнөөдрийн Монголын төр эмгэнэлтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gunigtai:
Za mitime ch gh shig bolichih heregtei. Tsaichihsan yum bishuu?, ereed2 oldohgui suraggui hampan shaats iim hampan bdiimu yer ni
2025-09-09
үржинсүх:
чойжоог буудахи йг санал болгое хүрэлсүх холбоотой
2025-08-30
Зочин:
Монголын ЭХ-ний салбарт томоохон төсөл арга хэмжээг саатуулах улмаар Монголын ЭХ-ний Зах зээлд үүсэж буй хөгжлийн Хэрэгцээ болон буй салбарт орших цаг үеийн хүндрэлтэй Асуудлыг бодлогоор даван туулахаас илүүтэй Хятадын ЭХ-ний Импортыг нэмэгдүүлэх, тэдний техник,технологийн хамааралд өртүүлэх Үүднээс Монголын ЭХ-ний хөгжүүлэх цаг хугацааг Үр ашиггүй Хий өнгөрүүлэх ( элдэв гэрээ,тендерт оролцож Маргаан үүсгэн шат шатны Шүүхдэхээр явсан болж) зэргээр Эрс тэс уур амьсгалтай Монгол Орны ЭХ-ний Хөгжлийн үйл явцыг Саармагжуулж бна гэж хардаж бна.Энэ мэт бдлыг Шинэ ЕС Занданшатар зөв дүгнэж ХуульХяналтын бгуулгууд нягтлаж шалгах үүрэг өгч бсн .Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч Түмэн олонд ЭХ-ний салбарт хөгжилд саад учруулж буйг баримтаар нийтлэсэнд талархаж бна.Үнэхээр Монгол улсын санаа зовоосон Асуудал шүү?!
2025-08-18
Joseph R. Jones:
Hello everyone, i have a very important information about herpes virus, i was a victim of hsv1&2 until i met doctor Ahonsie, it still feels like a dream to me. it has been two years now, i have not experience any breakout of herpes. I new about him through a post made on social media, a lady shares her experience and then i decided to contact him and ever since i contacted i was encourage and with no doubt i was cured from herpes simplex in just two weeks. He also treat other illnesses like HPV, HIV, CANCER, THYRIOD, PENIS ENLARGEMENT, and more contact him via Email: drahonsie00@gmail.com / WhatsApp: +2348039482367. https://drahonsie002.wixsite.com/dr-ahonsie https://www.facebook.com/drstellaherbalhome?mibextid=ZbWKwLThanks
2025-08-17
EVA:
JOIN US Everybody can earn 250/h Dollar + daily 1K… You can earn from 6000-12000 Dollar a month or even more if you work as a part time job…It’s easy, just follow instructions on this page, read it carefully from start to finish… It’s a flexible job but a good earning opportunity. tab for more detail thank you…….. Just join This Website ——-⫸ Www.EarnApp1.Com
2025-08-14
Очиж очиж Камбожийнх шалгарлаа юу Хуйвалдаан , хятадууд хэрэггүй шүү !!!!!
2025-08-13
Улс төрд бга махан толгойнууд авилга авч хар толгойгоо л боддог хулгайчууд Хятад эзэнтэй хулхи Камбожийн компани Монголд олигтой юу хийдгийг бэ малнаасаа дор хүүрнүүд шүү Япон компанид тендэр өгөх бн юм
2025-08-13
үржинсүх:
чойжоог буудахи йг санал болгое хүрэлсүх холбоотой
Камбож н уи билээ манай адил улны улс шдээ япон чёх
2025-08-13