МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДАШТ-ИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА 

img

 

Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

 

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

 

 

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

2025 оны 8 дугаар сарын 21. Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр

* 09:00 - 11:00 - Морь сонголт (баг бүрээр, морьт харвааны талбай дээр)

* 09:30 - 16:00 - Олон улсын шүүгчдийн сургалт

* 09:30 - 16:00 - Морь сонголт, замын сорилго

* 16:00 - 17:30 - Техникийн Зөвлөлийн хурал

2025 оны 8 дугаар сарын 22. Тэмцээний эхний өдөр 

* 08:00 - 13:00 - Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн

* 11:00 - 12:00 - Нээлтийн ёслол

* 12:00 - 18:00 - Кабак /Qabaq/ тэмцээн

* 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол

2025 оны 8 дугаар сарын 23. Сүүлийн өдөр 

* 08:30 - 13:30 - Масахи /Masahee/ тэмцээн

* 13:30 - 16:30 - Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн

* 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ

Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур "Морьт харваа"-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ