"ШУМ" хэвлэл мэдээллийн форум үргэлжилж байна

img

 

Бүх Оросын залуучуудын боловсролын "ШУМ" форум 2025.08.12-оос 09.14-ний хооронд Калининград мужид болж байна. ОХУ-ын өнцөг булан бүрээс болон гадаадын хэвлэл мэдээллийн залуу мэргэжилтэн, сэтгүүлчид дөрөв дэх удаагаа цуглаж байна. "ШУМ" бол хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын тэргүүлэгчидтэй уулзах, контент бүтээх ур чадвараа хөгжүүлэх, туршлагатай хамт олонтой хамтран ажиллах, шинэ медиа төслүүдэд урам зориг өгөх боломж юм.

 

 

Энэ жилийн чуулга уулзалтаар боловсролын дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Арга хэмжээний хөтөлбөрүүд нь сэтгүүлч, олон нийттэй харилцах мэргэжилтэн, контент бүтээгч, блог хөтлөгч нарын мэргэжлийн түвшнийг тодорхойлон дэмжих зорилготой юм.

Есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн "ШУМ мэргэжил"-ийн оролцогчид нь хэвлэлийн нарийн бичгийн дарга, контент бүтээгчид, сэтгүүлч, блогчид, хэвлэл мэдээллийн албаны дарга нар юм. Энэхүү хэсэг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын мэргэжлийг хөгжүүлэхэд зориулагдсан. Хөтөлбөрийн сүүлийн хэсэгт "ШУМ" төвийн хөтөлбөрүүдийн түншүүд, мэргэжилтнүүд оролцоно. Тэд 09 дүгээр сарын 09-нд Оросын хамгийн баруун хязгаарт очих бөгөөд энэ аялал нь ойрын жилүүдэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчдийг нэгтгэх шинэ төслүүдийг бүтээх эхлэл болно.

 

Хэвлэл мэдээллийн форум нь шинэ санааг хөгжүүлэх, мэргэжлийн нийгэмлэгүүдийг бий болгох, үндэсний болон бүс нутгийн онцлогийг сурталчлах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Энэхүү форум нь соёлын үнэт зүйлсийг сурталчлах, худал мэдээлэлтэй тэмцэх платформ болж өгдөг. Хэвлэл мэдээллийн салбарынхан баримтыг мушгин гуйвуулах, худал хуурмагтай хамтдаа тэмцэх ёстой.

Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль 2021 онд батлагдсан. Хуурамч мэдээлэл нь нийгмийг хагалан бутаргах, улс орны эв нэгдлийг алдагдуулж, янз бүрийн мөргөлдөөн гарах эрсдэлтэй тул 2025 оны эхээр худал мэдээлэлтэй тэмцэх Монголын баримт шалгах төвийг байгуулах шийдвэр гаргасан. Төрийн байгууллагууд цахим аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх шаардлагатай. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд Оросын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хуваалцаж болох туршлагуудын нэг юм.

ОХУ нь хуурамч мэдээллийн эсрэг тэмцэлд аль болох хоцрохгүй, мэдээлэл, аудиовизуал мэдээллийн найдвартай байдлыг шалгах үйл явцыг байнга сайжруулж байна. Мэдээллийн тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал, санаатай мушгин гуйвуулсан баримтуудыг илрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Мөн Оросын тал Монголын хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд, сэтгүүлчидтэй туршлага солилцох, тэр дундаа баримт шалгах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

"ШУМ" хэвлэл мэдээллийн форум үргэлжилж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ