Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

img

 

Ирэх арваннэгдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зургаан жилийн хугацаа дуусгавар болно. Түүнийг 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа томилсон байдаг.

Мөнгөний бодлогыг популизмд ашиглуулсан ''шошго'' зүүгээд удаж буй Б.Лхагвасүрэн дахин нэг удаа улирах хуулийн зохицуулалттай ч одоогийн улстөрийн нөхцөл байдал түүнд боломж олгохгүй нь бололтой.

Төв банкны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгодог бөгөөд УИХ-д зөвхөн сонсгол хийдэг зохицуулалттай. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын харилцаа таагүй байгаа ийм үед Б.Лхагвасүрэнд улиран ажиллах орон зай үлдээгүй. 

Төв банкны тухай хуульд маш тодорхой заалт бий. Монголбанкны Ерөнхийлөгч нь Засгийн газраас хараат бус, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэж.

Улсын төсөв, төрийн бодлого, намуудын амлалт төв банкны бодлогод нөлөөлөх ёсгүй. Төв банк бол мөнгөний бодлогын бие даасан байгууллага бөгөөд  улсын санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллах үүрэгтэй юм. 

Гэтэл,

Өнөөдөр иргэдийн дийлэнх нь хүүгийн дарамтад орсон орон сууцны зээлтэй. 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувь болгож бууруулсан ч эдийн засагт бодит эерэг үр дүн авчрахаас илүү популист шийдвэр байсныг харуулж буй.  Арилжааны банкуудын зээл олголт хумигдаж, зээлийн чанар муудсан зэрэг тааруухан үзүүлэлттэй. Б.Лхагвасүрэн илтэд улстөрийн зорилго бүхий шийдвэрүүдийг дэмжсэн гэгдэж хэсэгтээ эдийн засагчид шүүмжилж байсан удаатай. Жишээ нь 2023 онд төгрөгийн ханшийг хиймлээр барих зорилгоор их хэмжээний валютын интервенц хийсэн явдал. Уг шийдвэр богино хугацаанд ханшийг тогтворжуулсан мэт харагдсан ч, гадаад валютын нөөц шавхагдаж, ирээдүйн эрсдлийг улам нэмэгдүүлсэн гэж эдийн засагчид дүгнэдэг.

Одоо Монголбанкны дараагийн ерөнхийлөгчийг томилох асуудал яригдаж эхлээд байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нар төв банкны ерөнхийлөгчид горилж буй гэх.

Засгийн газраас тусдаа, бие даасан байдлаар ажиллах үүрэгтэй төв банкны удирдлагууд үеийн үед эрх баригч намын даалгавар гүйцэтгэчээр ажиллаж ирсэн гэх шүүмжлэлд өртдөг. Товчхондоо улс төрийн шахалт, томилгооны “наймаа”, бүлэглэлүүдийн ашиг сонирхол давамгайлж эхэлбэл Монголбанк дахин "улстөрийн гарын үсэг зурдаг" байгууллага болон ажиллана. Гэтэл төв банкны ерөнхийлөгчид нэрс нь яригдаж буй хоёр хүн мөн л улстөрийн томилгоогоор орж ирэх нь. 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Мэргэжлийн төвшинд судалгаа, статистикийн чиглэлээр туршлагажсан, нүүрсний хэргээр гэрт нь нэгжлэг хийгдэж байсан, эхнэр нь гадаадын оролцоотой, маргаантай логистикийн компанид ажилладаг бөгөөд 250 мянган ам.долларын асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сү.Батболд нарын дэмжлэгтэй гэх хардлага бий.

 Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд гэх мэт дөч гаруй жилийн төрийн ажлын туршлагатай. Гэхдээ Монголбанкны хараат бус байдлыг алдагдуулах магадлал өндөр түүний хувьд 2024 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй “шагналын” суудалд горилж буй хүн.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Бөөн хэл ам таталсан Хүрэлбаатар юү вэ. Зүгээр л улс төрөөс хол байлга
2025-09-29
Уншигё:
Энэ Батдаваа Статистикийн дргын ажлаа өгөөгүй юм уу. Бөөн нүүрсчин юм бналээ шд. Одоо МБ ны еок нэьэл ёстой утгаа алдлаа
2025-09-29
irgen:
hereg algaa.2 hulgaichaas uur xvn alga uu.VCX nii darga geed baigaa yu ch hiigeegui uuriinhuu amidraliig avgai hyyhdee ajiltai bolgoson nvvrschin sh dee ariin haalgaan shorond yavah ni bitgii hel suudal deeree baigaagaa ih yum gej bod.yne hansh tsalin tetgeverteigee uyaldaj bna uu.dvlii sohor darga uu.Batdavaa ichdeg boloosoi
2025-09-27
Монгол эрчүүд чавганц шиг бусдыг судалдаг ба гомо эрс шиг хүнсний дэлгүүрүүдээр явдаг. Аргагүй л дээ, Монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул хүйс нь солигдсон юм.
2025-09-27
Successful Recovery of Stolen Bitcoin Funds-APEX INTERVENTION LTD:
I experienced a devastating loss when my entire life savings — approximately $213,811 in Bitcoin (BTC) — were stolen in a cryptocurrency scam. Initially, I was informed by several sources that recovery was impossible, and I had nearly given up hope. Fortunately, I came across an article referencing APEX INTERVENTION LTD, a reputable recovery specialist known for assisting victims of scams and fraudulent transactions. Despite my initial skepticism, I decided to reach out and engage their services. To my astonishment, they successfully recovered the full amount that had been taken from me. I am sharing this information in the hope that it may assist others who have experienced similar financial losses. For anyone seeking assistance with BTC recovery or funds lost to scams or fraud, APEX INTERVENTION LTD can be contacted via: Email: info@apexintervention.online WhatsApp: +1 (365) 740-5227 Website: https://apex-intervention.online
2025-09-26
ХОЁУЛАА ЗАЙЛ:
ЗАЙЛ
2025-09-26
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
2025-09-25
irgen:
Dandaa idsen uusan garuud, shunal ni aguu yumaa. Hariutsaj bgaa ajlaa ch oligtoi hiideggui bulegleliin nert tuluulugchid
2025-09-25
irgen:
hereg algaa.2 hulgaichaas uur xvn alga uu.VCX nii darga geed baigaa yu ch hiigeegui uuriinhuu amidraliig avgai hyyhdee ajiltai bolgoson nvvrschin sh dee ariin haalgaan shorond yavah ni bitgii hel suudal deeree baigaagaa ih yum gej bod.yne hansh tsalin tetgeverteigee uyaldaj bna uu.dvlii sohor darga uu.Batdavaa ichdeg boloosoi