Хоёр хүний саналаар автомашины татвар нэмжээ

img

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт болон Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Дээрх хуралдаанаар автомашины татварын нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэх явцад "автомашины татвар нэмэх шийдвэрийг ердөө хоёрхон хүний саналаар гаргасан" гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хэлэв.

Энэ бол зөвхөн татвар нэмэгдүүлсэн шийдвэр бус, шийдвэр гаргах процесс нь өөрөө ардчилсан зарчмыг зөрчиж, цөөнхийн үзэмжээр олонхийн амьдралыг шийдэж буй ноцтой жишээ юм. Хэдий ардчилсан тогтолцоотой улс гэгдэх ч, шийдвэрүүд нь олон нийтийн оролцоо, хэлэлцүүлэггүй, хүч түрсэн байдлаар гарч буй нь дарангуйллын шинжтэй үйлдэл гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байна.

Тэгээд ч нийслэлчүүдийн нуруун дээр бууж буй татварын ачаалал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Түгжрэлийг бууруулах нэрийдлээр, зам ашигласны төлбөр, утааг бууруулах нэрийдлээр авто тээврийн хэрэгслийн албан татвар, торгууль, хураамжийг нэмсээр иргэд туйлдаж дууслаа. Гэвч хамгийн ноцтой нь, эдгээр шийдвэрийг хэрхэн, хэний саналаар гаргаж буй нь өөрөө асуудал болоод байна.

1.5 сая хүн амтай УБ хотод 900 мянга гаруй жолооч бий. Тэдэнд хамаатай асуудлыг хоёрхон хүний саналаар шийдсэн Х.Нямбаатарын баг өөрсдийгөө өмөөрч хууль тогтоогчидтой арсалдаж буй.  

Ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг орнуудад олон нийтийн амьдралд шууд нөлөөлөх аливаа бодлого, татварын өөрчлөлт заавал иргэдийн оролцоо, хэлэлцүүлэг, судалгаанд үндэслэдэг гэдгийг хотын удирдлагууд мэдэх л учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sylver:
Hello Everyone, I invested a lot of money to earn profits trading on BTC and lost my investments to a scam company. I have now had all my investment capital returned by a recovery commando. They helped me recover my lost money from the scam company and I now have a proper BTC investment plan with them. I urge your prompt access to them so that you can get back your stolen funds. Email : apexcberlabs @ gmail com When I first entered the Bitcoin market, I managed to recover what I thought was irretrievably gone from my wallet, suffered a loss of around $120,000. How unfortunate that some people enjoy hurting other people. I'm still baffled as to how apexcyberlabs on googlemail but I was fortunate enough to get help from a recovery expert via email ( apexcyberlabs @ gmail com ). When it comes to hacking and recovering digital assets from con artists, apexcyberlabs is truly a god
2025-11-01