СЕЛЕНА ГОМЕЗ БЕННИ БЛАНКО НАР ХУРИМАА ХИЙЛЭЭ

Энэ сарын 28-нд алдар дуучин Селена Гомез, хөгжмийн продюсер Бенни Бланко нар хуримаа хийлээ. Хосууд 2023 оноос хойш үерхэж байсан бөгөөд өнгөрсөн онд сүй тавьж буйгаа зарлаж байв. Тэдний хурим Калифорни мужид болсон бөгөөд Селена Гомез "Ralph lauren" брэндийн даашинзаар гоёжээ. Хуримын дараа Бенни Бланко “Би жинхэнэ амьдрал дээрх Диснейн гүнжтэй гэрлэлээ” гэсэн тайлбартай ёслолын зургууд нийтэлжээ. Хосуудын хурим дээр дуучин Тэйлор Свифт, Эд Шийран тэргүүтэй ойр дотных нь найз нөхөд оролцсон байна. Тайлор Свифтын хувьд хосуудыг сүй тавих үед өөрийн Instagramm хуудаснаа Тиймээ би хуримын гэрч болно хэмээн бичиж байв.
Селена Гомез Бенни Бланко нар анх 2015 онд "Same Old Love" дуун дээр хамтарч ажиллахдаа танилцсан бөгөөд 2019 онд "I Can't Get Enough" болон 2023 онд "Single Soon" дуунуудыг гаргажээ.
Харин сүй тавьсныхаа дараахан буюу энэ оны эхээр "Би чамд хайртай гэж хэлсэн" хэмээх хамтарсан анхны цомгоо гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ