ХЯТАДЫН ХАА-Н САЙД ТАН РЭНЬЖЯНД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООВ

БНХАУ-ын зүүн хойд Гирин мужийн шүүх Хөдөө аж ахуйн сайд асан Тан Рэньжянд цаазын ял оноолоо. Синьхуа агентлагийн мэдээлснээр, ХАА-н сайд асан Тан Рэньжян нь 2007-2024 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний авилга авсан гэжээ. Тодруулбал, Тан Рэньжян нь бизнесүүдийн үйл ажиллагаанд давуу эрх олгох, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс мөнгө шамшигдуулах, хамаарал бүхий этгээдээ тендерт ялуулах зэргээр албан тушаалаа урвуулан ашиглажээ.
Тан Рэньжян нь 14 жилийн хугацаанд нийт 268 сая юань буюу 37.5 сая ам.долларын авлига авсан нь баргимтаар нотлогджээ. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас буюу сайдын албан тушаалаа хашиж байх үеэс шалгагдаж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд ХКН төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудын авлига албан тушаалын хэргүүдтэй эрчимтэй тэмцэж буй. Уг ажлын хүрээнд төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудад цаазын ял оноох нь нэмэгдэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпины хувьд намын дээд удирдлагуудын сахилга батыг чангатгаж, авлигын эсрэг хийж буй дайныхаа үр дүнг ард түмэндээ харуулахыг хичээж байна гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ