НОГООН ЗЭЭЛД ХАМРАГДСАН ТАНЫ ЭХНИЙ 15 САРЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ БИД ТӨЛНӨ

img

 

Залуу гэр бүлүүдийн хувьд байр худалдан авахдаа шууд бэлэн төлөлт хийх нь ховор байдаг. Ихэнхдээ зээлд хамрагдан байртай болох үед эхний саруудад өрийн дарамт үүсэх эрсдэл бий.

Тиймээс бид захиалагчийн санхүүгийн боломжид нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм.

Актив Гарден ХХК- нь нийгмийн хариуцлагын хүрээнд, залуу гэр бүлүүдийг орон сууцтай болгох, тогтвортой амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор арилжааны банкуудтай хамтран урт хугацаатай, хүү багатай зээлийн шийдлийг санал болгож ирсэн. Энэ нь зөвхөн энгийн орон сууцны төслүүд гэхээсээ илүү тухайн байршилд үнэ цэн өсөх, жишиг бүтээн байгуулалтад олгогддог банкны эх үүсвэртэй зээл юм. 2022 оноос хойш бид 956 айл өрхийн, нийтдээ 4000 орчим хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлээд байна.

2025 оны 10-р сар дуустал байр захиалсан шинэ харилцагч нартаа зориулж:

Ногоон зээлд хамрагдсан тохиолдолд эхний 15 сарын зээлийн үндсэн төлөлт, хүүг бид төлнө.

Энэ бол зөвхөн урамшуулал биш бидний “ногоон ирээдүйг хамтдаа бүтээе” гэсэн урилга юм.

“Актив Гарден”-ийн 4-р ээлж ашиглалтад орох энэ цаг үетэй давхцан хэрэгжиж буй энэхүү урамшуулал бол манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын бодит илэрхийлэл юм. Бид байгальд ээлтэй хөгжлийг баримтлагч төдийгүй, залуу гэр бүлүүдийн тогтвортой амьдралыг дэмжигч хамтрагч байхыг зорьж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ