ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

img

 

Өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнийхээ дараа ЦЕГ-ын даргыг ойрын өдрүүдэд томилно хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилжээ. 

Сануулахад, тэрбээр 2023 оны есдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Улмаар өнгөрсөн зургаадугаар сард Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ