“Apple”-ийн үнэлгээ анх удаа 4 их наядын босгыг давжээ

img

 

 Америкийн “Apple”, “Microsoft” компаниудын хувьцааны ханш мягмар гарагт өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.доллароос дээшилжээ. 

Гэхдээ хоёр компани хоёулаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болох “Nvidia”-гийн /4.6 их наяд ам.долларын үнэлгээтэй/ ард жагссан хэвээр байна. “Microsoft” зах зээлийн үнэлгээгээрээ энэ оны долоодугаар сард 4 их наяд ам.долларын босгыг давж байсан юм. Харин “Apple” компанийн хувьд үнэлгээ нь түүхэндээ анх удаа ийм хэмжээнд хүрснээр уг амжилтад хүрсэн түүхэн дэх гурав дахь компани боллоо. 

Тодруулбал, “OpenAI”-ийн 27 хувийн хувьцаатай холбоотой шийдвэрийг эцэслэсэн талаар мэдээ цацагдсаны дараа “Microsoft”-ын хувьцаа 2 хувиар өссөн байна. “Microsoft” нь 2019 оноос хойш “ChatGPT” чатботыг зохион бүтээгч эл компанийг дэмжиж ирсэн билээ.

Харин “Apple”-ийн хувьд анх удаа 4 их наяд ам.долларын босгыг давсан амжилт нь есдүгээр сард танилцуулсан “iPhone 17” гар утсууд нь өмнөх загваруудаасаа илүү сайн зарагдаж байгаатай холбоотойгоор сүүлийн долоо хоногуудад хувьцаа нь өссөнтэй холбоотой юм. “Apple”-ийн хувьцаа сүүлийн гурван сарын хугацаанд 25 хувиар өсжээ. Тус компани улирлын орлогын тайлангаа пүрэв гарагт танилцуулна.                                  Эх сурвалж: Монцамэ агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өмнөд азийн олон орнууд камбож, мянмар зэрэг улс хятад, арабын орнуудаар хүний наймааны мафи хүчээ авч олон ази залуусыг өндөр цалинтай ажилд авна гэж аваачаад хүчээр биеийг нь үнэлэх, эрхтнийг нь зарах, онлайнаар романс залилан хийлгэх, банкнуудаас мөнгө зээлүүлж булаах гэх мэт олон төрлийн хэрэг хийдэг нь илэрсэн ч бүгдийг нь барьж чадахгүй байна. яагаад ийм шуугиантай мэдээг мэдээлэхгүй байна? их сэжигтэй сайт
2025-11-03