Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан амралтын өдрүүдэд болно
 
                        
2025 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан амралтын өдрүүдэд болно: Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.
НАСНЫ АНГИЛАЛ:
Өсвөрийн барилдаан 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулагдана.
- 16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
- 17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
- 18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.
ЗАЛУУЧУУДЫН БАРИЛДААНД:
19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучууд оролцоно.
Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцоно. Эдгээр бөхчүүд нь дэвжээ болон нийгэмлэг, клубт албан ёсоор харьяалагддаг болон биеийн тамирын сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан тооттой байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ