Манай өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан багаараа дэлхийд тэргүүллээ

img

 

Туркийн Анталья хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стандарт төрлийн аваргууд тодорлоо.

Тус тэмцээнд 17 орны 244 тамирчин 90 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд ур чадвараа сорьж, оюун ухаанаа уралдуулав. Манай даамчид энэ удаагийн тэмцээнээс хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Ингэснээр өсвөрийнхөн дөрвөн жил дараалан багийн нийлбэр дүнгээр ДАШТ-д түрүүлж, цомын эзэн болж байна.

Медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.

Алтан медаль

9-10 охид: Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, “Даам месси” клуб)

9-10 хөвгүүд: Э.Арвин-Эрдэнэ (БЗД, “Ирээдүй” даамын академи)

Мөнгөн медаль

6-8 охид: М.Амин-Эрдэнэ (СХД, “Сонгодог байрлал” клуб)

6-8 хөвгүүд: З.Чинтөгс (СБД, “Элит” клуб)

9-10 охид: Н.Дэлгэржаргал (БЗД, “Хожлын нүүдэл” академи)

9-10 хөвгүүд: Д.Дамдинпүрэв (ЧД, “Даам месси” клуб)

11-13 охид: Ч.Гоомарал (ЧД, “Элит” клуб)

Хүрэл медаль

6-8 хөвгүүд: Д.Отгонбаяр (СХД, “Сонгодог байрлал” клуб)

14-16 охид: З.Отгонсүрэн (СХД, Сонгодог байрлал клуб)

Өнөөдөр тэмцээний түргэвчилсэн тоглолт буюу рапид төрлийн тэмцээн эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ