Улаанбаатарт өдөртөө +4... градус дулаан

img

 

11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +10...+15 градус бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 радус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр . Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ