ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ЭНЭ САРД ҮРГЭЛЖИЛНЭ 

img

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Рио Тинто группийн төлөөлөгчидтэй 2025 оны 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд уулзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хувьд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцээг эхлүүллээ. 

Энэ удаагийн хэлэлцээний хүрээнд

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах;

Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх, өөрчлөх; 

“Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах чиглэлээр талууд байр сууриа илэрхийлж хэлэлцэв. 

Талууд хэлэлцээний үр дүнд Оюу Толгой төслийн "Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү"-г хэлэлцэх тухайлсан хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр тохиролцож протоколд гарын үсэг зурж баталгаажуулав. 

Түүнчлэн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтов. 

Харин Менежментийн үйлчилгээний гэрээг өөрчлөх, шинэчлэх болон Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
JOIN US Everybody can earn 250/h Dollar + daily 1K… You can earn from 6000-12700 Dollar a month or even more if you work as a part time job…It’s easy, just follow instructions on this page, read it carefully from start to finish… It’s a flexible job but a good earning opportunity. tab for more detail thank you…….. . This is my main concern……………………………………. Www.Cash43.Com
2025-11-05
OYU tolgoing hovdiin zereg sumiin guilagchin zarchihsan
2025-11-01