Т.Санаэ стратегийн салбаруудыг хөгжүүлэх зорилт тавив

img

 

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мягмар гарагт тус улсын эдийн засгийн стратегийн төв штабын анхны хурлыг хийжээ. 

Тэрбээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор аж үйлдвэрийн 17 салбарт бодлого боловсруулахыг сайд нарын танхимд үүрэг болгосон байна. Үүний зорилго нь ирэх зун гэхэд тодорхой стратеги боловсруулсан байх явдал юм.

Т.Санаэ хуралдааны үеэр мэдэгдэхдээ, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, тогтвортой эдийн засаг бүрдүүлэхэд чиглэсэн өсөлтийн стратегийг тууштай хэрэгжүүлэхээ мэдэгдэв. "Би та бүхнээс стратегийн салбаруудад тогтвортой, урт хугацааны санхүүжилтийн баталгааг хангаж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр бодит арга хэмжээг боловсруулахыг хүсэж байна” гэж тэрбээр сайд нарт хандан хэлжээ.

Засгийн газар хиймэл оюун, усан онгоцны үйлдвэрлэл, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг салбаруудыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлжээ. Такаичи стратегийн 17 салбар тус бүрийг удирдах сайд нарыг томилсон байна. Төв штаб мөн хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл, цалин хөлсний бодлого болон бусад асуудлыг хариуцах юм.

Үүнээс гадна хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлдөх хороо байгуулжээ. Хорооны бүрэлдэхүүнд Японы Бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Цүцүи Ёшинобү, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ёшино Томоко нар багтжээ.             Эх сурвалж: Монцамэ агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

christopheranthony:
I never thought I’d fall for a cryptocurrency scam, but I did — and I lost a lot of money. It was one of the worst experiences of my life. I felt helpless and honestly didn’t believe I’d ever get my funds back. Then I came across APEX INTERVENTION LTD, and that changed everything. From the very first conversation, their team was kind, professional, and truly cared about helping me. They explained every step of the recovery process and kept me updated the whole time. Thanks to their hard work and dedication, they actually recovered my lost funds! I’m still amazed and so grateful. If you’ve ever been scammed or lost money in crypto, don’t give up hope — APEX INTERVENTION LTD can really help. They’re the real deal. Email: info@apexintervention.online Website: https://apex-intervention.online WhatsApp: +1 (365) 740-5227
2025-11-06