МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

img

 

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 1 сар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. 

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд өнгөрсөн есдүгээр сарын 10-нд нэгжлэг хийж, улмаар 48 хугацаатай цагдан хорьж эхэлсэн. Улмаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг Дүүргийн Эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан.

Үүний дараа прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу цагдан хорих хугацааг нэг хугацаагаар сунгасан бөгөөд энэ сарын 10-нд дуусахаар байсан юм. Тэгвэл албан ёсны эх сурвалжаас тодруулахад, энэ сарын 3-ны өдөр прокуророос цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг энэ сарын 4-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх авч хэлэлцээд, цагдан хорих хугацааг дахин нэг сараар буюу арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл сунгасан талаар мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ