Чун Хон Тинг Монголд иржээ

img

 

Малайзын шигшээ багийн од Чун Хон Тинг Монголд иржээ. Тэрбээр Үндэсний дээд лигийн Эрдэнэт майнерс багтай нэгдэхээр болсон байна. Энэ талаар тус багийнхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэд, "Бид багийнхаа Aзи легионер тоглогч Chun Hong Ting-тай албан ёсоор гэрээ байгууллаа. Тэрбээр Малайз улсын шигшээ баг болон NS Matrix Deers багт довтлогчийн байрлалд тоглодог. Chun Hong Ting нь NS Matrix Deers багтайгаа Монголд ирж тоглож байсан бөгөөд FIBA Asia Cup 2025 Pre-Qualifiers тэмцээнд Малайзийн шигшээ багаа төлөөлөн 7 тоглолтонд 17.6 оноо 7.7 самбар 2.6 дамжуулалт дунджилсан ур чадвартай тоглогч юм" гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ