“The MongolZ” эхний тоглолтоо Украины “Passion UA” багийн эсрэг хийх юм байна
Цахим спортын “Counter Strike2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Blast rivals 2025” тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг найман багийн дунд болох тус тэмцээнд манай “The MongolZ” баг урилгаар оролцож буй юм.
“The MongolZ” өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Украины “Passion UA” багийн эсрэг хийнэ.
Өнөөдрийн тоглолтыг https://www.hltv.org-с үзэж болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ