Н.Учрал УИХ-ын дарга байж болохгүй шалтгаан...

img

 

Н.Учрал МАН-ын дарга болж, Засгийн газраа хөндөхгүй тухай мэдэгдсэн нь Г.Занданшатар ойрын хугацаанд Ерөнхий сайд байж харин эзэнгүй УИХ-ын даргын суудал дээр Н.Учрал өөрөө очих нь ээ гэсэн таамаг баталгаажив. Хэдийгээр МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалттай ч бас Ерөнхий сайдын албыг хавсрахгүй байх ч боломжтой заалт юм. Угаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар, Н.Учралыг УИХ-ын дарга болгож бүх хүчийг өөртөө төвлөрүүлэх гэсэн нь МАН-ын их хурлын шийдвэрээс ил харагдаж байв. Харин УИХ-дахь АН-ын бүлэг өчигдөр /2025.11.17/ Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн хуулийн төсөл боловсруулж их хуралд өргөн барихаар болсон. Нэг хэсэг нь АН-ын Н.Учралыг Ерөнхий сайдаар томилуулах шахаа бөгөөд хамтарсан Засгийн газар байгуулах гэсэн эрх мэдлийн төлөөх санаархал мэтээр харж байв. Яахав байж болох сонирхолтой өнцөг. Гэхдээ яг өнөөгийн манай улстөрийн нөхцөл байдлаас харвал намын дарга,намын ЕНБД, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь хүртэл Ерөнхийлөгчийн фракцын хүмүүс байгаа цагт Н.Учрал УИХ-ын дарга болбол жинхэнэ утгаараа төрийн институт хоорондын тэнцвэр алдагдаж, парламентын засаглал нуран унах нигууртай.

Гэтэл туршлагатай хууль Н.Лүндэндорж өөрийн цахим хуудаснаа ‘’ Манай АН хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий. Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түтгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ’’ гэжээ.

Дээрх сэдэв манайд үе үе сөхөгддөг маргаантай сэдэв. Хуулийн хувьд хориглосон зүйл үгүй ч ардчиллын зарчим, засаглалын талаасаа харвал өнгөц дүгнэж болохгүй асуудал мөн. УИХ-ын дарга гэдэг бол хуралдаан чиглүүлнэ, олонхи болон цөөнхийн дунд үл маргагч байх буюу нэг талыг барихгүй тэнцвэртэй авч явах гэсэн мэш мэдрэмжтэй үүрэгтэй албан тушаал юм. Харин намын дарга бол улстөрийн бүлэглэлийн тэргүүн гэдэг утгаараа намын бодлогыг тодорхойлох, гишүүдээ нэгтгэх, өрсөлдөгч намаас ялгарах стратеги барих гэх зэрэг улс төрийн байр суурьтай гээд харвал яалтачгүй намын дарга УИХ-ын дарга байж болохгүй үндсэн шинж чанар нь зөрчилдөх нь тодорхой. Парламент бол бүх ард түмний төлөөллийн байгууллага харин нам бол тодорхой бүлгийн улс төрийн байгууллага. Тиймээс төрийн болон намын үүрэг хоёр хоорондоо тодорхой хил хязгаартай байх нь төрийн байгууллагууд зөв ажиллаж, ардчиллын суурь тогтолцоо эрүүл хэвээр хадгалагддаг олон улсын туршлага бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Norah Lina:
IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
2025-11-19
Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-11-18
Zochin:
Энэ АНамын нөхдүүд хийх ажил их бна битгий улс төржөөд бай ялсан нам хэнийгээ тавихаа өөрсдөө мэд та нар битгий онигоо болоод бай
2025-11-18
ХУУЛЬЧ:
Ерөнхийлөгчийн сонгуульд "МАН " билгэх ажлаа эхлэлж,,, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЖАГСААЛТЫН БОЛОХ ХУВИНЦАР ГИШҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭР УЧРАЛАА ТҮР ХУРГАЦААНД АЖИЛ СУРГАХААР ТОМИЛЖ,,,,ТҮҮНД НЬ "АН " ОДООНООС БОЛГООМЖИЛЖ БАЙГАА ИЛЭРЭЛ ДЭЭ.,,,,,
2025-11-18