Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш АНЭУ-ын Дубай хотод эхэлнэ

img

 

 Олон улсын боксын холбоо буюу IBA-ноос зохион байгуулдаг сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш АНЭУ-ын Дубай хотод эхэлнэ.

120 орчим оролцох тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлагад  зургаан боксчин өрсөлдөхөөр Дубайг зорьжээ. Тодруулбал, 54 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар эх орноо төлөөлөн рингэнд гарна.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш техникийн зөвлөгөөн болон нээлтийн ёслол болно. Харин лхагва гарагт тэмцээн албан ёсоор эхэлж, энэ сарын 13-ны өдөр өндөрлөх аж.

Ташрамд дурдахад, IBA нь олимпын наадмын боксын төрлийг зохион байгуулах эрхээ шинээр байгуулагдсан Дэлхийн боксын холбоонд алдаад байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ