АI чатботоос гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг лавладаг боллоо
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлжээ.
Энэ нь 24 цагийн турш нээлттэй ажиллах бөгөөд үйл ажиллагаанд нэвтэрснээс хойш 2092 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Тус чатбот нь виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулж, хэрэглэгчдэд монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд 97590 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Ингэхдээ утсаар 87245, биечлэн 4646, цахим шуудангаар 5699, мессенжер чатаар 623 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын хэмжээ 20.8 хувиар өссөн бол алдсан дуудлагын хэмжээ 10.2 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ