MongolZ эхний тоглолтоо “Imperial” багийн эсрэг хийнэ
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Улмаар Major-ийн тоглолтын тов зарлагдсан байна. Тодруулбал, MongolZ маргааш эхний тоглолтоо 20:00 цагаас "Imperial" багийн эсрэг хийхээр болжээ.
Энэ тоглолтоо дуусгаад, шөнө дахин нэг BO1 тоглолт хийх хуваарьтай аж.
Major нь Swiss format-аар явагддаг бөгөөд 3 хожил байгуулсан багууд шигшээ шатанд шалгарна. Хасагдах болон шалгарах тоглолтууд BO3, бусад бүх тоглолт BO1 журмаар болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ