ТЕГ: 400 гаруй тэрбум төгрөг угаасан бүлэглэлийг илрүүлжээ

img

 

10 гаруй жилийн турш хууль бус мөрийтэй тоглоомыг төрөл бүрийн арга хэлбэрээр зохион байгуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн "М", "Н", "П" нарын этгээдүүдийн үйлдлийг тагнуулын байгууллагаас таслан зогсоож шалгах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Энэ хүмүүс нь сүүлийн 5 жилийн хугацаанд 400 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлж, мөнгөнийхөө эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулан, урт хугацаанд татварын мэдээллээ хуурамчаар тайлагнан татвараас зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

Сонирхуулахад, тагнуулын байгууллагаас сүүлийн үед эдийн засгийн аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа нь өнгөрсөн саруудад гарсан мэдээллээс харагдаж буй. Жишээлбэл, өнгөрсөн сард их хэмжээний алтыг урд хөрш рүү хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлснээс гадна 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютыг улсын хилээр тогтмол авч гарч, валютын ханшид нөлөөлж байсан этгээдүүдийг мөн саатуулсан гэх мэдээлэл бий аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

10 жил болсон байхад "ШУУРХАЙ илрүүллээ" гэнэ үү???
2025-12-04