Монгол охин Солонгосын Волейболын V-лигт гэрээ байгууллаа

img

 

Солонгосын томоохон волейболын клуб болох "Red Sparks" багтай Монгол тамирчин Ж.Энхсоёл гэрээ байгууллаа.

Манай тамирчины хувьд Солонгосын Волейболын Ахлах сургууль болон Оюутны лигт гайхалтай тоглосон. 

Мөн Солонгосын телевизийн шоу нэвтрүүлэгт Дэлхийн Волейболын алдарт тамирчин Kim Yeon Koung-ны Wonder Dogs багт тоглож өөрийгөө таниулсан юм.

Улмаар түүний хувьд лигийн 3 удаагийн аварга багт нэгдэж чадлаа.

Дашрамд дурдахад Ж.Энхсоёл нь спортын гэр бүлд төрж өссөн. Түүний аав улсын начин Жамьяанпүрэв, ээж нь волейболын спортын ОУХМ, МУГТ Нарантуяа юм.

Гайхалтай удамтай чадварлаг охиндоо баяр хүргэж амжилт хүсье

СЭТГЭГДЭЛ БИЧИХ