Халзан Бүрэгтэйн зөв жишиг
Монгол улсын Их Хурал Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслөөр 2025 оны 9-р сарын 23-ны өдөр нээлттэй сонсгол зохион байгуулж иргэд олон нийтийн төлөөлөл, нутгийн иргэд, шинжээчид болон төслийг хэрэгжүүлэгчдийн байр суурийг сонссон.
Газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ их байгаа үед стратегийн хувьд Монгол улсыг эдийн засгийн, геополитикийн хувьд ч дэлхийн тоглогч болгох боломжтой энэ төсөл элдэв улстөржилт, харилцан үл ойлголцлоос болоод зогсох аюултай болоод байсан. Сонсголын үеэр талуудын илэрхийлсэн байр сууриас харахад иргэд газрын ховор элементийн талаар мэдлэг мэдээлэл хомс байгаа нь төслийн үйл ажиллагаа тасалдахад нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болно. Мөн санаатайгаар газрын ховор элементийг урантай адил хортой гэж сурталчлах, иргэдийн санаа бодлыг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлэх, тархи угаах хүчин зүйл байсныг сонсголын үеэр гарсан үйл явдлууд харуулсан.

УИХ-ын сонсголын үеэр шинжээчдийн хийсэн дүгнэлтээс тухайн төслийн хайгуулын ажлыг явуулахад байгаль орчны болон эрүүл мэндийн эрсдэл үгүй мөн лиценз хууль эрх зүйн дагуу олгогдсон гэдэг гол мэдээллийг олон нийт авсан. Харин нутгийн иргэдтэй хамтран ажиллах, үйл ажиллагаагаа ил тод байлгах, орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй байх талаар санаачлагатай байхыг Халзан Бүрэгтэй төслийн багт даалгавар болгосон. Ингээд УИХ-ын Байнгын хороодын гаргасан санал дүгнэлтээр тус төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах чиглэл гарсан байна.
Төслийн баг сонсголоос гарсан чиглэлийн дагуу нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ойлголцох талаар хийж байгаа ажлын талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд “Хариуцлагатай уул уурхайтай танилцах нээлттэй аялал” хөтөлбөрийг эхлүүлжээ. Ховд аймгийн иргэдийг бусад хариуцлагатай уул уурхайн төсөлтэй танилцуулах аяллыг амжилттай зохион байгуулж мөн өөрсдийн төслийн талбайд Геологи хайгуулын өрөмийн суурь машинтай танилцах нээлттэй өдөрлөгийг зохион байгуусан мэдээлэл байна. 12-р сарын 8-нд болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй иргэд оролцож, төслийн талбай дээрх өрөмдлөгийн үйл явцыг нүдээрээ үзэн мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авч, төслийн явцын талаар илүү бодит ойлголттой болсон аж.

Сүүлийн үед улсын төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар популист улстөрчдийн санал цуглуулах гол хэрэгсэл болж, нийтээрээ олон нийтэд нэр хүндгүй, эдийн засгийн хүндрэл болон авилга хулгайн хэрэгт гол буруутан болж, үйл ажиллагаагаа явуулахад улам бүр хүндрэлтэй болж байгаа. Улстөрчдийн популизм иргэдийн мэдээлэлгүй байдлын золиос болсон уул уурхайн салбар энэ хүндрэлтэй байдлаас гарахад Халзан Бүрэгтэй төслийн энэ үйл ажиллагаа зөв жишиг болохоор харагдаж байна.

Монгол улсын Их Хурал Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслөөр 2025 оны 9-р сарын 23-ны өдөр нээлттэй сонсгол зохион байгуулж иргэд олон нийтийн төлөөлөл, нутгийн иргэд, шинжээчид болон төслийг хэрэгжүүлэгчдийн байр суурийг сонссон. Газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ их байгаа үед стратегийн хувьд Монгол улсыг эдийн засгийн, геополитикийн хувьд ч дэлхийн тоглогч болгох боломжтой энэ төсөл элдэв улстөржилт, харилцан үл ойлголцлоос болоод зогсох аюултай болоод байсан. Сонсголын үеэр талуудын илэрхийлсэн байр сууриас харахад иргэд газрын ховор элементийн талаар мэдлэг мэдээлэл хомс байгаа нь төслийн үйл ажиллагаа тасалдахад нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болно. Мөн санаатайгаар газрын ховор элементийг урантай адил хортой гэж сурталчлах, иргэдийн санаа бодлыг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлэх, тархи угаах хүчин зүйл байсныг сонсголын үеэр гарсан үйл явдлууд харуулсан. УИХ-ын сонсголын үеэр шинжээчдийн хийсэн дүгнэлтээс тухайн төслийн хайгуулын ажлыг явуулахад байгаль орчны болон эрүүл мэндийн эрсдэл үгүй мөн лиценз хууль эрх зүйн дагуу олгогдсон гэдэг гол мэдээллийг олон нийт авсан. Харин нутгийн иргэдтэй хамтран ажиллах, үйл ажиллагаагаа ил тод байлгах, орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй байх талаар санаачлагатай байхыг Халзан Бүрэгтэй төслийн багт даалгавар болгосон. Ингээд УИХ-ын Байнгын хороодын гаргасан санал дүгнэлтээр тус төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах чиглэл гарсан байна.
Төслийн баг сонсголоос гарсан чиглэлийн дагуу нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ойлголцох талаар хийж байгаа ажлын талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд “Хариуцлагатай уул уурхайтай танилцах нээлттэй аялал” хөтөлбөрийг эхлүүлжээ. Ховд аймгийн иргэдийг бусад хариуцлагатай уул уурхайн төсөлтэй танилцуулах аяллыг амжилттай зохион байгуулж мөн өөрсдийн төслийн талбайд Геологи хайгуулын өрөмийн суурь машинтай танилцах нээлттэй өдөрлөгийг зохион байгуусан мэдээлэл байна. 12-р сарын 8-нд болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй иргэд оролцож, төслийн талбай дээрх өрөмдлөгийн үйл явцыг нүдээрээ үзэн мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авч, төслийн явцын талаар илүү бодит ойлголттой болсон аж.
Сүүлийн үед улсын төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар популист улстөрчдийн санал цуглуулах гол хэрэгсэл болж, нийтээрээ олон нийтэд нэр хүндгүй, эдийн засгийн хүндрэл болон авилга хулгайн хэрэгт гол буруутан болж, үйл ажиллагаагаа явуулахад улам бүр хүндрэлтэй болж байгаа. Улстөрчдийн популизм иргэдийн мэдээлэлгүй байдлын золиос болсон уул уурхайн салбар энэ хүндрэлтэй байдлаас гарахад Халзан Бүрэгтэй төслийн энэ үйл ажиллагаа зөв жишиг болохоор харагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ