Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн гуравдугаарт Т.Санаэ жагсжээ

img

 

Америкийн “Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн энэ оны жагсаалтад Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ гуравдугаарт эрэмбэлэгджээ. 

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Т.Санаэ Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард нарын араас жагсжээ. Харин Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дөрөвдүгээрт бичигдсэн байна. 

Энэхүү жагсаалт дахь эмэгтэйчүүд “хил хязгааргүй инновац, геополитик, соёлын өөрчлөлтийн нөлөө, дээд амжилт тогтоосон санхүүгийн гүйцэтгэлээр тодорхойлогдож буй дэлхийн удирдлагын шинэ бүлгийг төлөөлж байна” хэмээн “Forbes” сэтгүүлийн редакц жил тутам гаргадаг жагсаалтаа 22 дахь удаагаа танилцуулахдаа онцолжээ.

“Т.Санаэ хагас дамжуулагчийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын шинэчлэл, хүн ам зүйн асуудал тулгарч буй үед энэ оны 10 дугаар сард Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон бөгөөд 4.2 их наяд ам.долларын эдийн засгийг удирдаж байна. Эдгээр бүх шийдвэр нь Зүүн Азийн хүчний тэнцвэр хийгээд дэлхийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг тодорхойлно” гэж тус сэтгүүлд бичсэн байна. 

Т.Санаэгийн танилцуулга хуудсандаа тус сэтгүүл түүнийг Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийг өөрийн улс төрийн үлгэр дуурайлал хэмээн нэрлэсэн хатуу байр суурьтай консерватив үзэлтэн хэмээн тодорхойлсон байна. Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай орон инфляц болон цалингийн өсөлт зогссон зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байгаа үед Т.Санаэ энэ үүргийг хүлээн авсныг мөн дурджээ.

Жагсаалтад 25 орны янз бүрийн мэргэжилтэй эмэгтэйчүүд багтсан бөгөөд тэдний 44 хувь нь гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаа бол нийт эмэгтэйчүүдийн тал хувь нь Хойд Америкийнх байна. Хувийн хэвшлийн салбараас хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн эмэгтэй бол дэлхийн зөвлөх үйлчилгээний “Accenture” компанийн гүйцэтгэх захирал Жули Свит ажээ. Тэрбээр уг жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна. 

Жагсаалтад орсон цорын ганц япон эмэгтэй нь Т.Санаэ байсан бол Зүүн Азиас Хятад, Хонконг, Сингапур зэрэг улс орон, нутаг дэвсгэрийн эмэгтэйчүүд багтсаныг дурдвал, Хятадын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “JD.com” компанийн гүйцэтгэх захирал Санди Ран Сюй, Сингапурт төвтэй “DBS” банкны гүйцэтгэх захирал Тан Су Шан нар юм.                                                                         Эх сурвалж: Монцамэ агентлаг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dagmar Vilimovska:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Dagmar Vilimovska:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Edyta Linowska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Edyta Linowska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
H:
JAPANESE PRIME MINISTER T SАNAE IS A WONDERFUL INTELIGENT LADY
2025-12-26
GEO COORDINATES RECOVERY HACKER:
RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-12-12