Хамтарч ажиллажээ

img

Налайх дүүргийн прокурорын газраас санаачлан, Налайх дүүргийн ГХУСАЗЗөвлөлийн дарга, Дүүргийн прокурор, Цагдаагийн хэлтсийн дарга, Шийдвэр гүйцэтгэх хэсгийн даргын хамтарсан удирдамжийн дагуу дүүргийн хэмжээнд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудад тавих хяналтыг эрчимжүүлэх, тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хамтарсан арга хэмжээг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 01 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд хорих ял нь тэнсэгдсэн болон хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ял хойшлогдсон түүнчлэн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнуудын нэгдсэн тооллого хийж, Цагдаагийн байгууллагын тоо бүртгэл, Замын цагдаагийн албадаас эдгээр ялтнууд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэх талаар лавлагаа авч захиргааны шийтгэл хүлээсэн бол ялыг нь хуульд заасан журмын дагуу биечлэн эдлүүлэх,  хяналтын хугацаанд гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, засрал хүмүүжил олсноо харуулсан ялтнуудыг хугацаанаас өмнө ялаас чөлөөлүүлэх ажлуудыг зохион байгуулж, ялтнуудыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл сургалт явуулж, ГХУС чиглэлээр бэлтгэсэн теле зохиомж үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. Эдгээр ажлыг зохион байгуулсны дүнд ял тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн 6 ялтны ялыг биечлэн эдлүүлэх санал Цагдаагийн байгууллагаас ирүүлснийг прокурор хянаж, 5 ялтны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж шилжүүлсэн бөгөөд шүүх ял эдлүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээд 1 ялтны ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, бусад ялтнуудыг зохих хэмжээнд засрал хүмүүжил олж байгаа, эдгээр ялтнууд нь торгуулийн хуудсаар ЗХТХуулийн 21-р зүйлд зааснаар 1000-4000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан нь тогтоогдож байгаа боловч, зөрчлийн шинж байдал зэргийг харгалзан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэжээ. Ял эдлүүлэхтэй холбоотой шүүх хуралдаанд тэнсэгдсэн ялтнуудыг оролцуулан нээлттэй хийсэн бөгөөд шүүх хурлын явцыг ТМ, NBS, Налайх телевиз, Ардчилал сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ