
Билл болон Мелинда Гейтс сангаас ДОХ-той тэмцэх олон улсын санд 750 сая ам.доллар хандивласан байна. Микрософт корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй билээ. Энэ үеээрээ тэрбээр ДОХ-ын эсрэг санд хандив өргөж буй тухайгаа өөрийн биеэр зарласан байна. Хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хамгийн хөндүүр сэдвийн нэг болох дархлалын олдмол хомсдол өвчний эсрэг тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах ёстойг тэрбээр мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтсийн нэрээр нэрлэгдсэн буяны сан нь жил бүр хүмүүнлэгийн байгууллагуудад буцалтгүй тусламж хандивладаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ