С.Батболд: Дэд сайд нарын асуудал хуучин бүтцээрээ явна

img

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн эцсийн найруулгын талаар санал хүсэлт хэлэх гишүүд байгаа эсэхийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тодруулсан юм. Энэ талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын 33 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын тэргүүн шадар сайдын суудлыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасаж байгаа тул Тэргүүн шадар сайдын мэдэлд хамаарч байсан ШӨХЭГ, СХГ-ыг Шадар сайд,Оюуны өмчийн газрыг ХЗДХ-ын сайдад хамааралуулахаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуульд оруулахаар тусгалаа гэдгийг хэлж байлаа. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг танилцуулсан юм. Харин одоо хууль санаачлагч буюу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос УИХ-ын гишүүд сонирхсон асуултаа асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд “Тэргүүн шадар сайдын суудал Ардчилсан намын даргад зориулсан суудал байсан уу. Дэд сайд нар мөн тийм үү” гэсэн асуултыг тавьсан юм. Түүний асуултад Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Ерөнийлөгч, Ардчилсан намтай зөвшилцсөний дүнд Тэргүүн шадар сайдын суудлыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс авч байна. Үүнийг Ардчилсан намд зориулсан суудал гэж үзэхгүй байна. Ардчилсан намд зориулсан дэд сайд нарын суудал гэвэл мөн өрөөсгөл ойлголт. Чиг үүрэг, үйл ажиллагааны хувьд гарцаагүй хоёр хүн хариуцах шаардлагатай яамд бий. Тэдгээрт  хоёр дэд сайд ажиллаж байгаа. Энэ Засгийн газарт дэд сайд нарын асуудал хуучин бүтцээрээ явна” гэв. Энэ мэтчилэнгээр гишүүдийн зүгээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуултуудыг Ерөнхий сайдаас асууж байна. С.Заяа        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Ичмээр юм санал болгож байгаа сайдууд гэж ёстой жул юмнууд дахиж их хуралд гарна гэж битгий горьдоорой Дашдорж Хаянхярваа 2 оо.
2012-01-27
mongol:
batboldig demjdeg shu dawgu ch zaluu uls turduu ih ch zuilig hiij chadah tiim l hun tim bzde ain zaluuin duu hooloui neg l dutaad bh shhig sanagdaaad bh yum da
2012-01-27
ta nar er ni boliochee man er ni zorigtoi alham hiij bga
2012-01-27
soko:
timshu nam en ter gej tuilshiralgui ali ni heregtei tuunig l gargasan zuw gej bodoj bna en ter garna geseer btal ard irged bur uimeen samuun bolj duuslaa namuud mni
2012-01-27